Цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдөр

Өчигдөр энэхүү Цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдрийг дэлхий даяар холбогдох байгууллага, хүмүүс тэмдэглэснийг онцолж байна. 1995 оны нэгдүгээр сарын 30-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц батлагдсаны нэг жилийн ойтой холбогдуулан зургаадугаар сарын 17-ныг Цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдөр (World Day to Combat Desertification and Drought) болгон зарласан юм.

Конвенцидцөлжилт болон ган гачигийн уршигтай тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа чухал болох тухай, түүнчилэн Ган гачигтай тэмцэх конвенцийн үндэслэлийн хэрэгжилтийн явцын тухай мэдээллийг сайжруулахыг үүрэг болгосон байна.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2010 оны нэгдүгээр сараас 2020 оны арванхоёрдугаар сарыг дуустлах үеийг цөлжилтийн эсрэг тэмцэхэд зориулсан НҮБ-ын арван жил гэж зарласан билээ. Энэ нь гандуу газрыг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Цөлжилт нь хүрээлэн буй орчин муудаж буй дэлхийн хамгийн түгшүүртэй үйл явцын нэг мөн. Цөлжилт нь 1 тэрбум гаруй хүний эрүүл мэнд, амь зуулгынэх сурвалжид аюул учруулж байгаа юм.Жил бүр цөлжилт, ган гачигийн улмаас барагцаалвал 42 тэрбум ам. долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн алдагдахад хүрч байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ