Бүсгүйчүүд турах гэж хар тамхи хэрэглээд хэрэгтэн болж байна

Сүүлийн жилүүдэд хар тамхины хэрэглээ нэмэгдсэн байна. Иргэд ихэвчлэн сонирхож хэрэглээд улмаар хар тамхинд донтдог гэдгийг албаны хүмүүс тайлбарлаж байна. Мөн охид бүсгүйчүүд хар тамхи тураадаг гэх ташаа мэдээлэлд итгэн хар тамхи хэрэглэж, гэмт хэрэгтэн болж байгаа тохиолдол ч гараад байна.

Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс хар тамхи хэрэглэгчдийн судалгааг анх 1999 онд хийж байжээ. Тухайн үед судалгаагаар 45 хүн хар тамхи хэрэглэдэг гэсэн судалгаа гарч байсан бол өнөөдрийн байдлаар тус байгууллагад 561 хэрэглэгч байдаг гэсэн судалгаа гарчээ. Мөн сүүлийн үед охид бүсгүйчүүд турах зорилгоор хар тамхи хэрэглэж гэмт хэргийн золиос болж байна.

Өнгөрсөн гуравдугаар сард хар тамхины хэргээр саатуулагдсан Г.Сарангэрэл гэгч охин турах зорилгоор хар тамхи хэрэглэсэн гэдгээ ч хүлээгээд байгаа юм. Гэвч хар тамхи хэрэглэснээр турдаг гэдэг нь ташаа ойлголт гэдгийг нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн хэллээ.

Хэрэглэгч болсон 100 хүний дунд судалгаа хийхэд нэг хүн найман төрлийн хар тамхи хэрэглэж үзсэн байдаг гэдгийг тус мөн тэрээр дурдсан юм.

Иргэд олдож байгаа хар тамхийг нь хэрэглэдэг учраас ийнхүү төрөл төрлийн хар тамхи хэрэглэж үзсэн байдаг. Энэ нь Монголд хар тамхины бүх төрлийн хэрэглээ бий болсныг харуулж байгаа юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ