Амьтдын тухай бидний мэддэггүй баримтууд

Туйлын баавгай нэг дор 25 гаруй килограмм мах идэж чаддаг

Хамелеоны хэл нь биеэсээ хоёр дахин урт.

Матар гүнд шумбахын тулд чулуу залгидаг байна.

Цагаан баавгайн үс нь үнэндээ цагаан биш, харин тунгалаг юм.

Цагаан баавгайны арьс нь хар.
Хирс жилдээ хоёр удаа л нийллэгт ордог бөгөөд гэхдээ нэг удаагийн нийллэг бүтэн хагас цаг үргэлжилж болдог.

Эм тагтаа ганцаархнаа байхдаа өндөглөж чаддаггүй байна. Ингэхийн тулд өөр нэг тагтааг заавал харах хэрэгтэй байдаг аж.
Коала хоногт 18-22 цаг унтдаг.
Цагаан халимны зүрх нь “Цох” фольксваген машины дайтай.
Жижиг хилэнц хорхойн хор нь том хилэнцийнхээс илүү хортой.
Туузат өтний зарим төрөл нь идэх юм байхгүй бол өөрийгөө иддэг байна. Ингэхдээ биеийнхээ 95 хүртэл хувийг идэж чаддаг аж.
Бүх төрлийн цохыг идэж болно.
Африкийн зааныг хэн ч сургаж чадаагүй гэнэ. Харин Энэтхэгийн зааныг сургаж болдог байна.
Харх таван давхар байшин дээрээс огт бэртэж гэмтэлгүйгээр унаж чаддаг.
Хилэнц хорхой дээр дусаасан архины өчүүхөн дусал ч түүнийг бүр галзууруулж орхидог байна. Тэгээд хилэнц хорхой өөрийгөө үхтэл хатгадаг ажээ.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ