Улсын дээд шүүхийн байранд амиа хорлохыг завдлаа

Улсын дээд шүүхийн байранд иргэн н.Батдэлгэр амиа хорлохыг завдлаа. Тэрээр “Дээд шүүхийн шүүгч нар бүгдээрээ луйварчид. Би үхнэ. Улсын Ерөнхий прокурорын үүдэнд зулын гол болно” гэж өөрийнхөө судсыг ханасан юм.
н.Батдэлгэр орон гэргүй болж, “Цагаан даваа” буюу хүн тавьдаг газрын хойно гурван хүүхэдтэйгээ амьдарч байгаа юм. Тэрээр байрыг нь луйвардаж авсан гэж буруутгаж байгаа хүмүүсийг цагдаад өгсөн ч хэргийг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэж хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс иргэн н.Батдэлгэр иргэний шүүхэд ханджээ.
Харин иргэний шүүхэд хандахдаа шинээр баримт гаргасан байна. Шүүхийн энэ шатанд шинэ баримт нотолгоо авагддаггүй юм байна. Харин тэрээр үүнийг эсэргүүцэж өөрийнхөө судсыг Улсын дээд шүүхийн байранд байхдаа ханасан байна.
Хэргийг сануулбал, Батдэлгэр 2007 онд мөнгөний хэрэг гарсны улмаас 1 дүгээр хорооллын 3 өрөө байр, 3 дугаар хорооллын 2 өрөө байрыг ломбардад тавьж, 15 сая төгрөг авчээ. Улмаар байраа эргүүлэн авахдаа зээл чөлөөлдөг газарт хандсан гэж байна. Түүний зээлийг ХӨСҮТ-ийн захирал н.Нямхүү чөлөөлж өгсөн. Гэвч н.Нямхүү дараа нь луйвар хийж, байруудыг хувьдаа авсан гэж иргэн Батдэлгэр мэдээлдэг юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ