Нийслэлийн гудамжийг 3D зургаар гоёлоо

Нийслэлийн хаврын тохижилтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санаачилгаар залууст урлагийн сайхныг мэдрүүлэх, хотын өнгө үзэмжийг зурган тохижилтоор гоёх зорилготойгоор 160 м2 талбайд 3D зургууд зурлаа.

Багатойруу, Сөүлийн гудамж, МУБИС-ийн ойролцоох гудамж, талбайд зуржбайгаа 3D зургууд нь хотын соёлыг иргэдэд сурталчлах, архи, тамхи, хорт зуршлын эсрэг агуулга илэрхийлсэн юм.

СУИС, ИЗИС-ийн дүрслэх урлагийн сургуулийн багш оюутнууд, чөлөөт уран бүтээлчид эдгээр зургийг зурж, олны хүртээл болгож байна. Энэхүү шинэлэг арга хэмжээ нь олны талархлыг хүлээж байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй ихэнх орнууд зурган гоёлоор ийнхүү хотоо чимдэг юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ