Хууль хяналтынханд халгаатай Г.Буяндорж

Улсын бүртгэлд байдаггүй “Ноёд” групп гэсэн нэрээр олон жил “гангарсан” Г.Буяндорж өөрийгөө буруугүй, улсад хохирол учруулаагүй хэмээн мэдэгдээд байгаа юм. Олон жилийн турш үргэлжилсэн түүний “аян дайны” хөлд “Цэн трейд”, “Даймон трейд”, Зоос банк хүртэл сүйдэж, хэд хэдэн ажилтан нь шоронд орсон билээ. Хуурамч шошго үйлдвэрлэсэн хэргээр ажилтнууд нь шоронд орж, авлига авсан хэргээр цагдаа наражилгүй болсон чГ.Буяндорж зүгээр өнгөрсөн билээ.
Тэрээр өөрийг нь шалгасан цагдаа, прокурор, шүүгч нарыг хүртэл гүтгэн доромжилдог байх юм.Түүний хэргийг шалгаж байсан прокурорын мөрдөн байцаах албаны ажилтнуудыг авлига авсан хэмээн АТГ-т шалгуулж байгаа гэнэ. Мөн Г.Буяндоржийн арга залинд хууртагдсан Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын сум дундын шүүгч Б.Хэрлэн, Л.Энхтайван, нотариатч н.Цэрэннадмид нар ажил амьдралгүй болох дээрээ тулаад байгаа аж. Хамгийн хачирхалтай нь Г.Буяндоржийг шалгасан, байцаасан хууль хяналтын байгууллагын ажилтнууд буруудах гээд байдаг байна.
З.Хулд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ