"Өрийн эсрэг тулаан" нэртэй залуус гарч ирлээ

Сүүлийн хоёр жил авсан Засгийн газрын өр хэмжээ хязгаараа алдаж байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч зөвхөн 2013 онд л гэхэд Монгол хүн бүр 863.000 төгрөгийн өр төллөө гэж мэдэгдсэн. Тэгвэл зарим УИХ-ын гишүүдийн тооцоогоор Монгол хүн бүрийн өр 5.600.000 төгрөг болсон гэнэ. Нөхцөл байдал ингэж хүндрээд байхад Засгийн газар өрийн хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барьчихсан. Хэрэв Засгийн газрын өргөн барьсан хуулийг дэмжвэл Монгол хүн бүрийн өр энэ жилдээ найман саяд хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Энэ бүхнээс үүдэн хэсэг залуус нэгдэн "Өрийн эсрэг тулаан" нэртэй ТББ-ыг байгуулжээ. Тэд ард түмнээс асуулгүй өрийн хэмжээг нэмэх арга хэмжээ авбал хатуу тэмцэл явуулахаар бэлтгэж эхэлсэн сураг гарлаа. Мөн тэднийг үндэсэрхэг үзэлтэй залуус дэмжиж нэгдэх болсон гэж эх сурвалж мэдээлэв. Ийнхүү өрийн хэмжээг ард түмнээс асуулгүй нэмэх оролдлого хийвэл өргөн хэмжээний тэмцэл өрнөж магадгүй боллоо.
zaluu.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ