Уитни Хьюстоны охин эцэгтэйгээ эвлэрчээ

Охин Бобби Кристина, эцэг рэппер Бобби Браун нарын удтал хүсэн хүлээж байсан уулзалт зургаадугаар сарын 16-ны ням гаригт болжээ. Энэхүү баярт уулзалт Брауны гэрэл зургийн аппаратын дуранд орж, харин дараа нь аз жаргалтай бүсгүй Inatagram дахь өөрийн хуудсанд энэ гэрэл зургийг байршуулж, дор нь “Миний нүүр царайны байдал хар аяндаа тодорохой байгаа биз. Би аавдаа хайртай шүү” гэж бичсэн байна.
Дуучин Уитни Хьюстон, рэппер Бобби Браун хоёр 1992 оноос 2007 онд гэр бүл зохион амьдарч байсан юм. Энэ хугацаанд тэдний охин төрж, Уитни түүнд аавынх нь нэрийг өгөхөөр шийджээ. Тэд хоёр тийш болсны дараа хүүхдийг асран хамгаалах эрхийг Хьюстонд өгсөн бөгөөд учир нь тэр үед Бобби архины асуудалд орж, түүнчлэн рэпперийг гэр бүлдээ хүчирхийлэл үйлддэг гэж нэг бус удаа буруутгаж байжээ.
Эцэг, охин хоёрын гэрэл зургийг харвал, тэд бүхий л өнгөрсөн явдлыг мартаж, одоо аз жаргалтай амьдарна гэсэн итгэл найдвар төрүүлж байна.
Домогт дуучин бүсгүйн амьдралын тухай намтарчилсан кино удахгүй дэлгэцнээ гарах юм. Дуучинд зовлон зүдгүүр авчирсан гэрлэлтийн тухай, түүнчлэн Бобби Кристина болон Ник Гордон (Хьюстоны өргөмөл хүү, бүсгүйн үеэл ах) хоёрын харилцааны тухай уг кинонд гарах эсэх нь хараахан тодорхойгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ