Хөлбөмбөг үзээд харих замдаа амиа алджээ

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэнтэй холбогдуулан шөнө, оройн цагаар нийслэлд хөл хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан зөрчил, осол аваар нэмэгдэж байгааг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.
Жишээ нь өнгөрсөн шөнө хөлбөмбөгийн тэмцээн үзэж яваад харих замдаа осолд орж, амь насаа алдсан хэрэг 05.00 цагийн орчимд гарчээ.
Хохирогч хоёр найзын хамт гадуур хөлбөмбөг үзсэнийхээ дараа гэртээ харих замдаа буюу III эмнэлгийн ойролцоо гранд марк 2 автомашинтайгаа осолд орж, амиа алдсан байна. Харин түүнтэй хамт явсан залуугэмнэлэгт хүргэсэн. Биеийн байдал нь мөн л хүндхэн байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ