"Персидэлт" интернэтийг эзэлж байна

Голландын шигшээ баг Испанийг 5:1-ээр бут ниргэсэн дуулиант тоглолтын баатар Робин ван Перси манай гаригийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг, үүн дээрээ тэрээр улам ч их алдаршиж байна.

Түүний хамгийн эхний гоол болох Испанийн хаалганд сунаж мөргөн оруулсан гоолыг дууриаж гэрэл зургаа авахуулах моод сүлжээ сайтуудад тархаж байна. Твиттер, фэйсбүүк, инстаграмаар энэ моод гэрлийн хурдаар дэлгэрч байгаа бөгөөд үүнийг #persieing буюу "Персидэлт" хэмээн нэрлэж байна.

Ийнхүү персидэгчдийн олонх нь ялангуяа Голландын шигшээгийн фэнүүд гэнэ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ