Чип дизайны мэргэжилтэн, антерпренёр Китаэ Квон лекц уншина

Хагас дамжуулагчийн салбарт 15 жил ажиллаж буй дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг болох Китаэ Квоны сонирхолтой лекцээ өнөөдөр 16:00 цагт МУИС-ийн хичээлийн 3-р байранд уншина. Тэрбээр Самсүнг (Өмнөд Солонгос), Maxtor (АНУ), Marvell Semiconductor (АНУ), Telecis Wireless (АНУ) зэрэг дэлхийн хагас дамжуулагчийн тэргүүлэх компаниудад ажиллаж байгаад өөрийн InfiniWing (АНУ) гарааны /старт-ап/ компанийг цахиуран хөндийд байгуулжээ.

Монголд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг бий болгох чип дизайны салбарыг үүсгэн байгуулж, хөгжүүлж, улмаар бүс нутаг, дэлхийн тавцанд өрсөлдөх нь биелэшгүй мөрөөдөл биш юм. МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн залуу эрдэмтэн, судлаачид энэхүү шинэ салбарыг эх орондоо хөгжүүлэх ойрын зорилго, зорилт дэвшүүлээд ажиллаж байгаа юм. Залуу судлаач, инженерүүд маань анхныхаа зүгшрүүлэлтийн төсөл /pilot project/ дээр ажиллаж байна. Монголдоо цоо шинэ энэ салбарыг үүсгэн байгуулж, бүтээлцэх, гар бие оролцож хөгжүүлэх боломж залуус та бүхэнд ч байж мэднэ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ