Хүүтэйгээ голд осолдсон эмэгтэйн хүүхдүүдийг эргэжээ

Одоогоос хоёр жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Зүүнбүрэн сумын заагаар урсах Орхон гол, Сэлэнгэ мөрний бэлчрийг гаталж явсан найман хүн осолдсон ноцтой осол гарсан.

Ослын улмаас Н.Саранчимэг гэдэг эмэгтэй найман сартай хүүгээ тэвэрсээр ОХУ-ын хил даван урсаж одсон. Эмэгтэйн цогцсыг одоог хүртэл олоогүй ч нас барсанд тооцсон. Түүний нөхөр хоёр хүүхэдтэйгээ өнчрөн үлдсэн юм.

Тэгвэл Н.Саранчимэг бүсгүйн өнчирч хоцорсон хоёр хүүхдийг "Хариу нэхээгүй тус" аяныхан эргэж очсон байна.Улмаар тэд найм, таван настай уг хоёр хөвгүүнийг бага ангиа төгстөл нь хичээлийн хэрэгслээр хангахаар болжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ