Залуусыг байлдан дагуулсан SNAPCHATSNAPCHAT

Өсвөрийн америкчуудыг өөрийн эрхгүй байлдан дагуулж чадсан Snapchat бол жинхэнэ гайхамшиг. Snapchat-аар илгээсэн зураг эзэндээ хүрсний дараа устдаг гэдгээрээ үнэхээр онцлогтой. Snapchat–ийг залуусын хамгийн дуртай аппликейшн болгож чадсан эзэд нь бол ердөө 23 настай Эван Шпигель, 25-тай Боби Мюрфи хоёр юм. Чухамдаа гэрээсээ ч холдож үзээгүй энэ хоёр бандийн Snapchat нь Facebook-ийг шууд гурван тэрбум ам.долларын худалдан авах санал тавихад хүргэсэн алга загатнуулсан аппликейшн юм. Эван, Боби хоёр FORBES-ын жагсаалтад мөнхрөх нялх тэрбумтнууд болох уу, аль эсвэл бизнес нь гарын ая даалгүй унах уу.

Ж.Ж. КОЛАО

Хамгийн залуу тэрбумтан гэдгээрээ түүхэнд бичигдсэн Facebook-ийн Марк Зукерберг жил хагасын өмнө сохор зоосны ч орлогогүй аппликейшнийгэзэмшигчшалдан банди Эван Шпигелийн цахим хаягаар "Менло Парк хотод ирээч, нэг нэгнийгээ мэдэж авцгаая"гэсэн урилга илгээжээ. Хариуд нь мөнөөх шалдан банди өөрт ньүлгэр дууриал болох хүний өөдөөс "Хэрвээ над дээр ирвэл чамтай уулзахдаа баяртай байх болно" хэмээн томорсон байна.

Ингээд Facebook-ийн алдарт Зукерберг Шпигелийн төрөлх хот Лос-Анжелес руу соронздуулсан мэт нисэн очив. Шпигель Snapchat-ийг хамтран бүтээгч, технологи хариуцсан захирал Боби Мюрфиг танилцууллаа. Тэдний дэргэд долоо буудуулсан хашир чоно Зукерберг Snapchat-ийн цаашдын талаар үг алдуулахыг хичээсэн ч юу ч олж долоосонгүй. Харин ч зураг хуваалцдаг, хуваалцсан зураг даруй устдаг Poke хэмээх гар утсанд зориулсан Facebook-ийн шинэ аппликейшнийхаа талаар ам алджээ. ИнгээдШпигель, Мюрфи хоёр Зукербергийн шилийг дөнгөж харангуутаа Хятадын философич, стратегич Сунь Зигийн "Дайтах урлаг" хэмээх номыг зургаан ажилтандаа яаралтай захиалсан байна. Энэ номын зургадугаар бүлэгт дайснаа хэзээ, хаана сул тал гаргаж байна, тэр эгзгийг нь тааруулж дайраххэрэгтэйг онцолсон байдаг. Шпигель, Мюрфи хоёрэнэ боломжийг хатуу ухамсарладагбөгөөд Зукербергийн өгөөмөр загнасан гурван тэрбум ам.долларт хормой тосолгүй толгой сэгсэрч, snapshot-ийгзарснаас илүүтэйгээр 12 дугаар сард босгосон 50 саяараа нийгмийн сүлжээний системд өөрчлөлт хийн цөм цохихоо олж харсан хэрэг. Хожим Шпигель Зукербергтэй уулзсаныгаа "Үнэндээ, бидчамайг няцалж хаяна даа гэж санагдсан" хэмээн дурссан удаатай.

Үнэхээр ч Snapchat аварга том Facebook-д хамгийн ихаюул учруулж байна. Нийгмийн сүлжээний сайтад сайн, муу ямар ч мэдээлэл оруулахад тэндээ ялзартлаа хэвтэж л байдаг. Харин өсвөр насныхэрэглэгчдийнхээ тоог огцом нэмэгдүүлж цочоох зорилготой Snapchat-д зүгээр л зүүгээр хатгуулсан юм шиг бүртгүүлж эхэллээ. FORBES-ын мэдээлснээр одоо 50 сая орчим 18 настангууд Snapchat-ийг хэрэглэж байна. Харин Facebook ашигладаг залуусын тоо шалдаа бууж, хэрэглэгчдийнх нь дундаж нас хэдийнэ 40 хэвийсэн хүмүүс болжээ.

Зукерберг ч үүнийг зөнгөөрөө мэдэрч байсан учраас 2012 оны 12 дугаар сарын 21-нд Poke-ийг анх танилцуулсан даруйдаа л Шпигельруу мэйлээр аппликейшн түүнд таалагдсан гэдэгт найдаж буйгааилэрхийлэв. Шпигельшууд л Мюрфигээс энэ талаар сонсохыг хүсэхэд"Бараг л тэр чигээр нь хуулчихсан байна шүү дээ"гэсэн урамгүйхэн хариу сонслоо. Гэвч гуравхан хоногийн дараа Poke-ийнтар нь танигдаж, Snapshotдахиад л тэргүүлж эхэлсэн бөгөөд Facebook-ийн аппликейшн шилдэг 30-ын жагсаалтаас үсгүй арчуулжээ. Ёстой л Шпигелийн хэлснээр"Зул сарын мэнд, Snapchat!"гэмээр зүүдэнд ч оромгүй явдал болсон юм.

Энэ нь мөнөөх гурван тэрбумыг тойрсон өнгөрсөн оны хамгийн их байцаагдаж шалгаагдсан, толгой эргүүлсэн бүтэлгүй наймааныучгийг тайлсан юм. FORBES-ын тооцоогоор тухайн үед Snapchat-ийн 25 хувийг тус тусдаа эзэмшиж байсан мань хоёр Зукербергийн саналаас татгалзсанаараа хэн хэн нь 750 сая ам.долларыг тоогоогүй гэсэн үг. Шпигель"Ийм бизнесийг хөл дээр нь босгохоор ажилладаг хүн энэ хорвоо дэлхий дээр хуруу дарам цөөн, богино хугацааны ашгийн төлөө тохиролцоо хийх нь тийм ч сонирхолтой биш"гэжярив. Одоо ч аавынхаа өврөөс гараагүй 23 настай түүний хувьд тэрхүү "богино хугацааны ашиг"нь нэг тэрбумын 75 хувьтай яг тэнцэнэ.

ШАРЖИГНУУР АМТТАНД НУГАСГҮЙ

Энгийн задгай энгэртэй цамц, брэндийн жинс, цагаан пүүз өмссөн, 185 см өндөр Эван Шпигельхүүхэд насны эв хавгүй төрхөө одоо ч гээгээгүй. Лос-Анжелесийн Венис дэх Snapchat-ийншинэ оффистоохэвлэлийнхэнд ярилцлага өгөхөөр сууж байхдаа чанга чангаар инээж, шаржигнуур амттанаасатга атгаар нь үмхэлжбайв. Нэг тиймэрхүү, юу ч байлаа гэх мэт сул үгийг яриан завсраа байнга хавчуулах мөртлөө сайн менежментийн баг, Snapchat-ийн хэтийн төлвийн талаарх бодол зэрэггүйцэтгэх захирлуудын гол сэдвүүдээр ярихаас илт цааргалах аж.Гэхдээ биШпигельтэй нэг удаа хоёр цаг хагас ярилцаж,намтар нь Зукербергийнхтэй гайхалтай төстэйг олж мэдсэн юм. Тэр нь юу вэ гэвэл,хоёулаачадварлаг хуульчийн ууган хүүхдүүд. Түүний ээж МелиссаХарвардын Хуулийн сургуульд суралцаж, Шпигелийг төрүүлэхээсээ өмнө татварын хуулийн чиглэлээр дадлагажсан бол аав Жон ньЙелийн Их сургуулийгтөгссөн эрх зүйн хуульч.Тэр Сергей Брин болон Warner Bros-ийг төлөөлөн ажиллажээ.

Шпигель Зукийн адил дунд сургуульд байхдаа л технологид маш сонирхолтой, номынхүүхэд байсан бөгөөд зургадугаар ангид байхдаа анхны компьютерээ бүтээжээ. Сургуулийнхаа компьютерийн лабораторт Photoshop программ дээр ажиллаж, хамгийн сайн найз маань манай компьютерийн багш байсан даа хэмээн инээд алдан өгүүлнэ. Ахлах сургуульд байхдаа л /Зукерберг сүүлд ньмөн ингэсэн/зоригтой алхмуудыг хийж, шөнийн клубтRed Bull сурталчилсны дээр эцэг эхийнх нь салалт түүнд харин сохорсон биш завшив гэгч болжээ. Эхлээд аавтайгаа амьдарч, BMW 550i машинаа унуулахаас татгалзсаных нь хариуд ээж дээрээ давхиж очсоноор хэдхэн өдрийн дараа BMW бүрмөсөн түүнийхболов. Коллежийг эс тооцвол одоо ч тэрээр далайн эргээсхолгүй аавынхаахувийн сууцанд амьдарч байна. "Маш олон зүйл маш хурдан өөрчлөгдсөн, тиймээс өөрчлөгдөхгүй нэг зүйлтэй байх сайхан" хэмээнөнгөрснөө цагаатгах үүднээсхэлсэн удаатай.

Тэр Стэнфордын бүтээгдэхүүний загварын хөтөлбөрт хоёр дахь жилдээ суралцаж байхдаа 2010 онд Каппа, Сигма хэмээх ах дүүсийн нийгэмлэгт орсон ба тооцооллыншинжлэх ухаан, математикийн ангийн ахлах курсын оюутан Бобби Мюрфитэй хөршамьдардаг байв. Мюрфи хожим"Бид сайн байгаагүй. Гэсэн ч шинэ зүйл зохион бүтээхээр хичээсэн"гэж дурсчээ. Шпигельтод томруунойлгомжтой ярина, харинтөрийн албан хаагчийн хүү Мюрфи/эх нь Филиппинээс цагаачилж ирсэн/ түүний яриаг цэгнэж, хөлөө ачин сууж тайван сонсдог байлаа. Стэнфордод эхлээд Мюрфи Шпигелийг хөлсөлж, Google Circles-ээс санаа авсан онлайн нийгмийн сүлжээ бүтээх ажлыг даалгасан байна. Гэвчтэд ямар ч амжилт олсонгүй.

Харин 2010 оны зун Мюрфигийн хамтэцэг эх, ахлах сургууль төгсөгчдөдзориулсан иж бүрэнонлайн программбүтээж, энэ ньсүүлдээ итгэхийн аргагүйфункц сайтай вэбсайт болжээ. Шпигелийгсайтынтаван ажилтантайгаа хамт байхад түүний мэргэжил нэгт дүү Регги Браун орж ирсэн нь хожим ял, гавьяа хоёрын аль алиныг дагуулсан билээ.

SNAPCHAT-ИЙН ШҮДНИЙ ӨВЧИН

Шпигель, Мюрфи нарын өмнө санаа зовоосон нэг асуудал байгаа нь Браун тэдний эсрэг зарга үүсгэж, компанийн гуравны нэгийг нэхэмжилсэн хэргийн шүүх хурал энэ жил болж магадгүй. Брауны гурван өмгөөлөгчийн нэг Луан Тран нэг тэрбум гаруй ам.доллар нэхэмжилж буйгаа мэдэгджээ. Ойрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар Snapchat шүүхийн өмнө Брауны эсрэг зогсоход бэлэн байгаа ч Брауны багийн гишүүдийн задруулсан гэж үзэж байгаа бичлэгүүдэд Шпигель, Мюрфи нар өрсөлдөгчдөөсөө хавьгүй сэжиг бүхий уймарч сандарсан байдалтай гарсан байна. Benchmark-ийн Ласки "Энэ асуудал шийдэгдэнэ гэж найдаж байна, тэгж байж бидэнд саад болох зүйл биш гэдэг нь батлагдана" хэмээн ярьжээ.

Snapshot-ын эзэмшлийн асуудал маш маргаантай байсан ч Шпигель, Мюрфи, Браун гурвуулаа эх барьж авсан гэдэгт анхандаа санал нэгтэй байв. Брауны хэлснээр"Би илгээсэн зураг нь устдаг аппликейшн байдаг болоосой гэж хүсч байна гэж хэлэхэд Шпигелийн нүд нь сэргэж, "сая долларын санаа"хэмээн өлгөж авсныг сайн санаж байна” гэдэг. Шпигельтухайн үед сэтгэл хөдөлснөө хүлээн зөвшөөрсөн ч "сая долларын санаа"-ныхааталаар нэг ч зүйл хэлээгүй. Харин тэр оройдоосанаагаа хэрэгжүүлэхээр сургуулиа дөнгөж төгсөөд байсан Мюрфиг сонгожээ. Гурвуулаа тэр даруй ажил үүргээтэнцүү хуваарилж, Мюрфи технологи хариуцсан захирал, Браун маркетинг хариуцсан захирал, Шпигельгүйцэтгэх захирал болох нь тэр. Шпигельдизайны хичээлд сууж байсныхаа хувьд шинэ санааг илүү боловсронгуй болгож, анхны бүтээл нь хэрэглэгчдээс зургаа оруулж илгээхээсээ өмнө цаг тохируулахыг шаарддаг болхидуу гэмээрвэбсайт байлаа. Харин гар утас ашиглах санаа төрөх үед л жинхэнэ гайхалтай зүйл болов. Шпигель"Гар утсанд камер байдаг шүү дээ. Энэ илүү амархан биш гэж үү"гэж тухайн үед ярилцсанаа эргэн дурссан юм.

Браун аппликейшнээ Picaboo гэж нэрлэх санаа олсон бол Мюрфи анхны загварыг гаргахын тулд өдөрт 18 цаг ажиллажбайлаа. 2011 оны долдугаар сарын 13-нд Picaboo-ийн анхны хувилбарыг iOS App Store-доруулж, "Instagram-ийн шидэт үлгэр" болсон аппликейшнийг эхний өдөр 25 мянганудаа татсан байна. Гэхдээ энэ бидний аппликейшн биш байсан хэмээн Мюрфи харамсангуй хэлсэн нь зуны адагт Picaboo ердөө 127 хэрэглэгчтэйхоцорсонд оршино. Өрөвдмөөр тоо. Браун компанийн 30 орчим хувийг эзэмших хүсэлтэй байсан бөгөөд Шпигель, Мюрфи нарын "авьяасыг удирдан чиглүүлсэн"гэжзаргалдсан нь Шпигелийн уурыг хүргэж, түүнээс харилцаагаа таслахад хүргэжээ. Ийнхүү Браункомпаниас гарч,ихэр Уинклвосс болон Эдуардо Саверин нартай адил хувь заяатай нэгэн болж хувирав. Сонин тохиолдлоор Snapchat-ийнхан Уинклвоссын Facebook-ийн эсрэг үүсгэсэн зарга дээр ажилласан хуульчдын багийг Браунтай "тулалдахдаа"хөлсөлж авчээ.

Picaboo-гийн ажил Шпигель, Мюрфи хоёрын нуруун дээр бууж, фотоном гаргадаг ижил нэртэй компаниас "бууж өгөхийг"шаардсан захидал хүлээн авсныхаа дараа нэрээ Snapchat болгон өөрчлөв. "Энэ ёстой хамгийн том бэлэг шиг л санагдаж байсан"гэжШпигельхэлсэн удаатай. Тэдгэрэл зурагт гарчиг өгөх функцийгаппликейшндээ нэмж оруулсан ч онлайн ертөнцөд огт тоосонгүй. Ингээд Шпигель Стэнфордын Их сургуулийн ахлах курсэд эргэн суралцаж, Мюрфи Сан-Францискод iPad-ийн худалдаа эрхэлдэг Revel Systems компанид код бичих ажилд оржээ. Гэвч тэр намар Snapchat амь орж эхэлсэн байна. Хэрэглэгчдийн тоо мянга дөхөөд байхад09-15 цагийн хооронд буюу сургуулиудын хичээлийн ид үеэрхамгийн өндөр байлаа. Сурагчид Snapchat–ийг ашиглан хоорондоозурган мессеж илгээх боломж нээгдэж, мэдээлэл солилцсон ямар ч ул мөр үлддэггүйд илт давуутал нь оршино. Тэд илүү хурдан шинэ шинэ iPhoneхүлээн авч байсан учир амралтын өдрүүдэд Snapchat-ийг хэрэглэгчдийн тоо хоёр дахин өсч, 12 дугаар сард 2,241 байсан бол дөрөвдүгээр сар гэхэд 100 мянга болж огцом нэмэгджээ.

Гэхдээ өсөлт хэдий сайн ч сервер ашигласны төлбөр их гарч, санхүүгийн тусламж авах шаардлагатай болсон үед Lightspeed Venture Partners-ийн Жереми Льютэднийг аврах нь тэр. Түүний хамтрагчийн охин Цахиурын хөндийн ахлах сургуульд ч бусдын адил Snapchatхүүхдүүдийн зайлшгүй хэрэглээ болсныг тайлбарласан байна. 2012 оны дөрөвдүгээр сард Lightspeed 425 саяын үнэлгээтэйгээр 485 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг Шпигель"Тэр бол амьдралдаа мэдэрсэн хамгийн сайхан мэдрэмж байсан. Түүнийгорлох өөр юу ч байхгүй"гэжээ. Ийнхүү тэр Стэнфордыг төгсөхөөсөө хэдхэн долоо хоногийн өмнө орхисон билээ.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Энэ өдрөөс хойш Snapchat-ийн албан байр гурвантаа нүүж, ажилтнуудынх нь тоо 35 болсон юм. Шпигелийн багийнхан хонуут өнжүүт ажиллаж, зүгээр likeдарах төдийхөнд зориулсан аппликейшн бус харин Facebook-ийн ирээдүйн дайсан мэндэлсэн байна.Snapchat гурван зүйлээрээ Facebook-ийн дутагдалтай талыг нөхнө. Нэгдүгээрт илүү хувь хүнд чиглэсэн, таны танил бус интернэт орчныг таны мэддэг бодит хүмүүсээр сольж, кибер орчныг агшаасангэж хэлж болно. Мөн таны Facebook-ийн найзууд буюу удаан мартагдсан ангийнхнаас эхлээд үглээ авга ах, мөн утасны дугаарыг чинь мэддэг хүмүүсээс найдвартай тусгаарлаж өгнө. Хоёрдугаарт Facebook-ээр тэнэж яваад өвөө, эмээтэйгээ таарч мэдэх тул Snapchat гар утсыг илүү чухалчилдаг учраасзөвхөн үеийнхэнтэйгээ харилцах бүрэн боломжтой. Тэгээд ч Эдвард Сноудений хэргийн дараа мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед эцэг эхчүүд хүүхдийнхээ Facebook-ийг хянаж байна. Мөн "өшөө авах порно" буюу экс амрагийнхаа нүцгэн зургийг интернэтэд тавихүзэгдэл гарсаар байгаа тул илгээсэн файл автоматаар устах функц ихэд ач холбогдолтой. Льюгийн хэлснээр Snapchat нь байдаг л нэг мессенжер аппликейшн биш,ямар нэг хоригт баригддаггүй байсан тэр цаг үед эргэж очих боломжийг олгож байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор түр зуурын гэгдэх нийгмийн сүлжээ буюу бүхэл бүтэн дэд салбар үүсэн бий болчихоод байна. Амжилт олж чадаагүй Poke аппликейшнээс эхлээд Snapchat, Twitter-ийн нийлбэр болсон Clipchat, мөн Wickr(текст устдаг)-ээс гадна бусад олон арван аппликейшн дижитал холбоо харилцааны хил хязгаарыг суурин утсаар дуудлага хийх нь эрсдэл багатай холбоо тогтоох арга байсан өмнөх үе руубуцаанаваачиж байна. Гэхдээ тэдгээр аппликейшн Snapchat-ийг амархан агаадзугаатай болгон хөгжүүлж чадсан Шпигель, Мюрфи нарын араас хөөсөөр явна.Ирсэн мессежийг үзэхийн тулд хэрэглэгчид утасныхаа дэлгэцэн дээр хуруугаа хэсэг байлгах шаардлагатай. Энэ функц нь хүмүүс өөр камераар зураг авахыг илүү хэцүү болгох зорилготой. Харин автоматаар устдаг бичлэг сонголт болон үлдэж байна. Өсвөр насныханэцэг эх болон ирээдүйн ажил олгогчдодоо тийм амар баригддаггүй болсон бол насанд хүрэгчид ч яаж дутахав.

Ерөнхийд нь аваад үзвэл Snapchat-ийн хэрэглэгчид өдөрт400 сая зураг, бичлэг илгээдэг. Энэ нь Facebook болон Instagram-д оруулдаг зураг, бичлэгийн тоог нийлүүлсэнтэйтэнцэж байна. Тиймдээ ч Snapchat-ийн удирдах зөвлөлийн гишүүн,Benchmark Capital хэмээх хөрөнгө оруулалтын пүүсийн хамтрагч Митч Лэски "Бид Snapchat-ийг орвонгоор нь эргүүлэхийн тулд хөрөнгө оруулаагүй"гэсэн юм. Жил гаруйн өмнө Snapchat 13.5 сая ам.долларын хөрөнгө босгоход Benchmark Capitalгол үүрэг гүйцэтгэжээ.

ГАЙХАЛТАЙ ӨСӨЛТ

Snapchat-ийн хувьд нэг чухал зүйл үгүйлэгдэж байгаа нь орлого. Азид үйл ажиллагаа явуулах боломж харагдаж байна.Аппликейшнээрээ дамжуулан хэрэглэгчдээрилүү үнэтэй худалдан авалт хийлгэдэголны танил мессенжер үйлчилгээ Азид чамгүй олон бий. Харин Шпигель орлогын талаар "Аппликейшн доторх гүйлгээ, үүний дараа зар сурталчилгаа гэсэн дарааллыгбид баримталсаар байгаа"гэсэн юм. Түүний жишээ татсан зарим компанийг сайтар нягтлахадхариултаасаа илүү олон асуулт гарч ирнэ. Хятадын интернетийн аварга том компани Tencent-ийн эзэмшдэг Wechat хэмээх мессенжер аппликейшн нь бараа бүтээгдэхүүн худалдан авахыг хэрэглэгчдэдээ санал болгодог. Гэхдээ ерөнхийдөө текст мессеж бичихэд зориулагдсан аппликейшн бөгөөд мессеж автоматаар устахгүй. Харин Солонгосын KakaoTalkболон Японы Line мессенжер үйлчилгээ ихэнх орлогоо гар утасны тоглоомоос олдог. Энэ нь Snapchat-ийн зарчимтай нийцэхгүй байх талтай. Мэдээж стикерүүд,сэтгэл хөдлөл харуулсан тэмдэг, хөдөлгөөнт дүрс зэрэг дижитал бүтээгдэхүүнээр дамжуулан Азийн компаниуд орлого олж байгаа. Гэхдээ Шпигель үүнийг сайшаахгүй бизээ. Тиймээс ч "Энэ нь Snapchat-ийн зарчимд нийцэж байж утга учиртай байна. Гэхдээ тэр нь стикер биш"гэсэн юм.

Зар сурталчилгаа мөн л төвөгтэй. Snapchat-ийн хувьд хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх гол давуу талууд (таны хувийн нууц хамгаалагдсан, таны зургууд устана)нь ихэнх нийгмийн сүлжээнүүдийн гол найдвар болсон зорилтот бүлэгт чиглэх зар сурталчилгааг боомилдог. Snapchat таны цахим шуудан, нэр, утасны дугаараас өөр бараг юуг ч мэдэхгүй, дээрээс нь таны зургууд устана. Гэхдээ интернэт орчинд өөр ямар ч сурталчилгаа түгээгчид байхгүй нэг давуу тал Snapchat-д бий. Тэр нь баталгаатай холболт юм. Хэрэглэгчид өөрт нь ирсэн зураг, эсвэл бичлэгийг үзэхийн тулд утасныхаа дэлгэцэн дээр хэсэг дарах ёстойба илгээсэн ямар ч зар сурталчилгааг үзэхэд энэ дүрэм үйлчилнэ. Сурталчилгаа нь хэрэглэгчид хүрсэн эсэхийг Snapchat-ийнхан баталгаатай хэлж чадна. Энэ бол дижитал зар сурталчилгааны үр дүнг чухалчилдагзах зээлд мэдээлэл хүргэх ховорхонболомж юм.

Facebook-ийн адил Snapchat бизнес хаягаа нээсэнкомпаниудаас төлбөр авах болoмжтой. Acura, Taco Bell болон New Orleans Saints компани шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахын тулд Snapchat-ийг аль хэдийнэ ашиглаж эхэлсэн. Stories хэмээх Snapchat-ийн шинэ функцийг ашигласнаарсүүлийн 24 цагийн дотор авсан зурагнуудынхаа цомгийг үзүүлснээр компаниуд бүтээгдэхүүнээ илүү дэлгэрэнгүй танилцуулах боломжтой. Үүнээс гадна 16 Handles гэдэг хөлдүү йогурт худалдаалдаг сүлжээ дэлгүүр "exploding coupons"-ыгхэдхэн секундын дотор амжиж дарсан тохиолдолд тухайн хэрэглэгч хямдралд хамрагддаг функцийг ашиглажээ. Есдүгээр сард Snapchat-ийг Samsung Galaxy Gear ухаалаг бугуйн цагны менюд оруулснаа анх удаа танилцуулсан.

Аан тийм, Instagram. Зукербергийн Poke аппликейшн хүнд байдалд орсон байж болох юм. Гэхдээ түүндСтэнфордоос гарч ирсэн нэгтэрбумын өртөгтэй сүүлчийн аппликейшн байгаа. Instagram-ийг хамтран үүсгэн байгуулагч Кевин Систром2012онд компаниа нэг тэрбумаар худалдсан нь Snapchat Facebook-ийн олон тэрбумын саналаас татгалзсаныг зөвтгөх нэг шалтгаан гэж үзэж байна. Учир нь Instagram-ийн үнэлгээ тэр үеийнхээс 10 дахин өсөх байв.Зукерберг дахиад л Snapchat-ийн араас хөөцөлдөж, Instagram Direct-ийг танилцуулсан ч хэрэглэгчид өөрсдөө устгахаас нааш зургууд ньустахгүй учраас Snapchat-ийг бас л гүйцэхгүй.

ASIA CALLING – АЗИЙН ДУУДЛАГА

Эван Шпигель Snapchat-ийн хувьд Алс Дорнодод олон сая хэрэглэгчийн хүртээл болсон дараах гар утасны мессенжер аппликейшнүүд бизнесийн загвар болохуйц гэдгийг онцолж байна.

LINE

2011 онд Өмнөд Солонгосын Naver корпорацийн Япон дахь салбарын инженерүүдийн бүтээсэнэнэ аппликейшн 300 сая хэрэглэгчтэй. 2013 оны гуравдугаар улиралд 154 сая ам.долларын орлоготой ажиллаж, 80 хувийг нь дижитал стикер, гар утасны тоглоомоос олжээ. LINE 2014 онд IPOхийж, найман тэрбумын хөрөнгө босгохоор төлөвлөж байгаа. Саяхан АНУ-д салбараа нээжээ.

WECHAT

Хятадын Tencent-ийн WeChat мессенжер 270 сая идэвхтэй хэрэглэгчтэй. Гэвч өнгөрсөн онд зарим хэрэглэгчдээ (тэдний гуравны нэг нь гадаадад байсан гэх) “falun gong” гэх мэт үг илгээхийгхориглосон гэдгээ Tencent няцаажээ. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд Итали, Мексик, Бразилын зах зээлийг судалж байгаа. Бээжингийн метроны буудлуудад WeChat-ийн 300 автомат машиныг суурилуулсан. Хэрэглэгчид тус аппликейшнээр дамжуулан тэдгээрээс хямдралтай үнээр амттан авч болно.

KAKAOTALK

Долоон жилийн өмнөөс хэрэглэгчдэдээ тоглоом санал болгосон тус мессенжер аппликейшн 2013 оны эхний хагаст 65 сая ам.долларын борлуулалт хийсэн. 250 тоглоомоос сонголт хийж, үнэгүй групп дуудлага хийх боломж олгодог KakaoTalk-ийг Өмнөд Солонгост бараг гар утас болгон дээр суулгасан гэлцдэг. Компанийн зүгээс 110 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй гэв.

KIK MESSENGER

Blackberry-ийн удирдлага BBM мессенжер бусад төрлийн гар утсан дээр ажиллахгүй байх ёстой гэсэнд бухимдсан тэдний нэгэн залуу мэргэжилтэн ажлаа орхиж, Ватерлоо хотноо Kik Interactive-ийг байгуулжээ. Одоогоор Kik-ийн 100 сая гаруй бүртгэлтэй хэрэглэгчийн тал нь АНУ-д амьдардаг гол төлөв өсвөр насныхан. “Cards” буюу Youtube зэрэг интерактив, гар утаснаас хандаж болдог 30 сайттай, вэбэд суурилсан мессенжер гэдгээрээ онцлогтой. 26 настай үүсгэн байгуулагчийн хэлснээр Kik мессенжер голлосон мобайл хөтөч болон хөгжих ажээ. 27.5 сая ам.долларын санхүүжилт босгож, зар сурталчилгаа, төлбөртэй үйлчилгээнээс ашиг олохоор төлөвлөж байна.

WHATSAPP

Дэлхийн хамгийн алдартай мессенжер аппликейшнийг сард 400 сая хүн идэвхтэй хэрэглэдэг. Гар утсан дээрх утасны дугааруудтай холбогддог анхны мессенжер. Испанид ухаалаг гар утас хэрэглэдэг хүн бүр шахам WhatsApp-ийг суулгасан байдаг ч АНУ-д тэр бүр мэддэггүй. Төлбөртэй үйлчилгээ бөгөөд ашигтай ажилладаг. 2011 онд Sequoia Capital-аас найман саяын хөрөнгө босгоод WhatsApp-ийн удирдлагууд хөрөнгө оруулалт, хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаанаас зайгаа барьсан. Мессеж, зураг, видео зэргийг ямар ч гар утас руу илгээх үйлчилгээндээ голлон анхаарч байна.

Эх сурвалж: “Forbes Mongolia” сэтгүүл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ