Хяналтын хуулийг хэлэлцэж байна

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын олонхийн саналаар дэмжсэний дараагаар Хяналтын тухай хуулийг хэлэлцэх эсэх талаар хуралдаж эхэллээ.
Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудын нэг жилд хийж байгаа шалгалтын тоогоор Монгол Улсад бусад орнуудтай харьцуулахад хамаагүй илүү байгаа гэнэ. Тухайлбал, манай улсын хяналт шалгалтын эрх бүхий байгууллагууд жилд нийт аж ахуйн нэгж, байгууллагын 76 хувьд шалгалт хийж байгаа бол Киргиз Улсад жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 69 хувьд, Узбекстан Улсад жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 31 хувьд л хяналт шалгалт хийж байна.Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагын мэргэжлийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд зарцуулсан зардал нь хөдөлмөрийн хөлс болон захиргааны шийтгэл, торгуулийг оролцуулаад дунджаар 267,930 төгрөгтэй тэнцэж байна. Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд Мэргэжлийн хяналтын газраас хийж байгаа хяналт шалгалтын үзүүлж буй санхүүгийн дарамт нь судалгаанд хамруулсан хугацаагаар тооцвол 5 тэрбум төгрөг буюу 3.7 сая ам доллар болж байгаа аж.
Хуулийн төсөл батлагдснаар төрөөс иргэн, хуулийн этгээдийнүйл ажиллагаанд тавих хяналтыг нийтлэг стандартад оруулж, хяналтын давхардал багасч, хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжирч, хяналтын үйл ажиллагааны үр нөлөө дээшилнэ. Түүнчлэн шаардлагагүй хяналтын чиглэлийг хасаж, хяналтыг оновчтой төлөвлөснөөр хүний болон төсвийн нөөцийг шаардлагатай хяналтын чиглэлд төвлөрүүлэх боломжтой болно хэмээн үзэж байна.
С.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ