Төрийн соёрхолт Д.Сосорбарам энэ жилийн наадмыг найруулна

Өнгөрсөн жилийн наадмыг найруулж сайнтай муутай олон үгсийг сонссон Төрийн соёрхолт Д.Сосорбарам энэ жилийн наадмыг дахин найруудах бололтой.
Өнгөрсөн жилийн наадмын нээлтээр 999 уртын дууч нэгэн зэрэг шуранхайлж, 999 бүжигчин ардын бие биелгээг нутаг нутгийн онцлогтойгоор бүжиж, туг барьсан цэргүүд Монгол орны газрын зургийг бүтээж байсан.
Жил бүр Монголын сор болсон найруулагч, уран бүтээлчдээр дэглүүлдэг наадмын нээлт, хаалтын ёслолыг Төрийн соёрхолт маань ийнхүү хоёр жил дараалан найруулах нь.
Д.Билэгт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ