Газрын хуулийг баталвал "Гал үндэстэн" буун дуу гаргана

“Гал үндэстэн” холбоо болон зарим хөдөлгөөн нэгдэн мэдээлэл хийлээ. Хурлаар Монголын газар нутаг үнэ цэнэтэй байх ёстой. Гэтэл Монгол Улсад Монголын газар нутаг шиг үнэ цэнэгүй зүйл алга. Тиймээс бид газар нутгаа аврах ёстой гэж мэдээлэл хийсэн юм.

Газрын тухай хуулийн төсөлд өөрчлөлт орох гэж байна. Үүнийг иргэд эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулж байгаа юм. Газрын тухай хуулийн төслийн 34.1.3-т Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн буюу 183 хоногоос дээш хугацаагаар амьдарч байгаа, харьяалалгүй хүнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар ашиглуулна.

Уг хуулийн 37.3-т Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахдаа Монгол Улсын хуулийн этгээдэд газар ашиглуулахтай адил зарчмыг баримтална гэж заасан юм. Тиймээс “Гал Үндэстэн” холбооны ТУЗ-ийн гишүүн Энхбаяр энэхүү хуулийг эсэргүүцэн, хэрвээ энэхүү хуулийг баталвал буун дуу гаргана гэдгээ мэдэгдэв.

Тиймээс энэхүү хуулийн төслөө эргэн харахыг Засгийн газарт анхааруулж, хэрвээ энэ хуулиа баталвал ТББ-ууд нэгдэн Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлнэ гэдгээ ч мэдэгдэв. Мөн хурлын үеэр хөдөлгөөнүүд аймаг орон нутгаар хийсэн шалгалтын дүнгээ нэгтгэн мэдээлсэн юм.

Шалгалтаар Засгийн газар хөдөө орон нутагт төдийлөн анхаарч ажилладаггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн гэдгээ Гал үндэстэн холбооны гишүүн Г.Алтанцэцэг ярьж байна. Тэрээр “Баян-Өлгий аймгийн иргэд эх хэлээ мэддэггүй, монгол хэлээр ярьдаггүй. Тэгсэн атлаа МУ-ын цахим үнэмлэхтэй байдаг. Тиймээс Баян-Өлгий аймгийнхныг эх хэлээр нь ярьж сургах, монгол хэлээр ярьжбичдэг байхад Засгийн газар анхаарлаа хандуулах ёстой гэдгийг онцолсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ