Янгирийн тэхд хагалгаа хийжээ

Ховд аймгийн Ховд сумын нутагт орших Хөх Сэрхийн нуруунд янгирийн тэх эргүүтсэн байна. Эргүүтсэн тэх сүргийнхээ захад дороо эргэлдэн байжээ.

Хөх Сэрхийн нурууны тусгай хамгаалалтынхан яаралтай арга хэмжээ авч, аймгаас малын эмч дуудан, мэс засал хийж, тархинд нь байсан уулинхайг нь авчээ. Хагалгаа амжилттай болсон аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар янгирийн тэх хэдэн хоногоос ижил сүрэгтэйгээ нийлэх бололтой.

М.Онон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ