УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг заналхийлсэн Ганзориг: Шаардлагатай гэвэл би түүнийг буудна

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн. Түүний нэр хүндэд халдсан, амь насанд нь заналхийлсэн дарамт шахалт ирж байна, Газрын тухай хуультай холбоотойгоор түүнийг "ална, амь насыг нь хөнөөнө" гэх мэтээр дарамталж байна гэнэ.Тэрбээр хэлэхдээ "Газрын тухай хууль яригдаж эхэлснээс хойш миний гар утас руу "96661447 гэсэн дугаараас буудна шүү, 2008 оныдолдугаар сарын 1-нд болсон шиг үйл явдлыг зохион байгуулна" гэсэн мессиж удаа дараа ирж байна. Доромжилсон, гүтгэсэн, нэр хүнд амь насанд нь халдсан мессиж маш их ирж байгаа тул энэ хүмүүст хуулийн байгууллага нь хариуцлага хүлээлгэнэ гэдэгт итгэж байна гэлээ.
Бид түүнийг утсаар заналхийлсэн гэх н.Ганзоригтой холбогдож дараах тодруулгыг авлаа.
-Та УИХ-ын гишүүний амь насанд заналхийлсэн хүн мөн үү?
-Мөн байна.
-Та яагаад ийм үйлдэл хийх болов?
-Би Газрын тухай хуулийг эсэргүүцэж байгаа. Эх орондоо хайртай учраас тэр. Чи харин дэмжээд байгаа юм уу, чи хужаа юу.
-Үгүй ээ, Би сэтгүүлч байна. Та үнэхээр 2008 оны долдугаар сарын 01-ний үйл явдлыг дахин зохион байгуулж,УИХ-ын гишүүнийг буудаж ална гэсэн юм уу?
-Үнэхээр тэр хууль батлагдчихвал би тэр бүхнийг хийхэд бэлэн байна, яагаад болохгүй гэж.
-Танд буу байгаа юм уу?
-Байлгаж болох байлгүй дээ?
-Та ямар мэргэжилтэй хүн бэ, одоо ямар ажил эрхэлж байна?
-Би жирийн л Монгол иргэн, эх орондоо хайртай, сэхээтэн хүн.
-Таныг хуулийн байгууллагаас дуудаж байцаасан уу?
-Үгүй ээ, Тэгэх ёстой юм уу....
-Мэдэхгүй ээ. УИХ-ын гишүүний амь насанд заналхийлсэн, үймээн самуун зохион байгуулна гэсэн учраас ямар нэгэн хариулт тайлбар авах ёстой байх л гэж бодож байна?
-Тэгвэл одоогоор дуудсан хүн алга.
М.Нандин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ