Азийн аварга болсон тамирчдыг хүлээж авав

ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн дарга, хамт олон жудо бөх, чөлөөт бөх, хөнгөн атлетик, дугуйн спортын төрөлд 2013 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн тамирчидтай уулзан баяр хүргэлээ. Мөн тэдний цаашдын бэлтгэл сургуулилт тэмцээн уралдаанд амжилтаа ахиулан улс эх орныоо нэрийг дэлхийд гаргахыг хүсэн ерөөгөөд Асикс фирмийн бэлтгэлийн хувцас гардуулан өглөө. Энэтхэг улсын Нью Дели хотод 4-р сарын 24-нд бсолон эмэгтэй чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах 17 дахь тэмцээнд 67 кг-ийн жинд алтан медаль хүртсэн МУГТ Очирбатын Насанбурмаа. Тэрээр энэ тэмцээнээс 2004 онд хүрэл, 2008 онд мөнгөн медаль хүртэж байлаа.

Тайландын Бангкокт өнгөрөгч сарын 19-21-нд болсон жудо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 66 кг-ийн жинд алтан медаль хүртсэн ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг. Энэ тэмцээнээс 2011 онд мөнгөн медаль хүртэж байлаа. Тэрээр мөн саяхан Азербайжаны Бакуд болсон Их дуулгаас алтан медаль хүртсэн. ОУХМ Д.Төмөрхүлэг удахгүй болох “Шилдэг 16”-ын тэмцээнд зодоглоно.

Энэтхэг улсын Нью Дели хотод 3-р сарын 16-нд зохион байгуулсан дугуйн спортын ААШТ-д оролцон алтан медаль хүртэж энэ спортын түүхэнд тэмдэглэгдэг томоохон амжилтыг үзүүлсэн Түвшинжаргалын Энхжаргал. Түүний дараагийн өрсөлдөх тэмцээн урд хөршид болно.

Мөн Хонконг улсад энэ оны 2-р сарын 24-нд болсон Марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2:17:56 амжилт үзүүлэн алтан медаль хүртэж хөнгөн атлетикийн төрлөөр Ази тивийн аварга цолыг анх удаа хүртсэн, МУГТ Бат-Очирын Сэр-Од. Тэрээр энэ 8-р сард Москва хотод болох хөнгөн атлетикийн ДАШТ-д бэлтгэж байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ