Дэлхийн “Шилдэг 16” жудоч хойд хөршид

Тайландын Бангкокт болсон жудо бөхийн 2013 оны Ази тивийн АШТ-ий дараагаар манай улсын жудочид Азербайжаны нийслэл Бакугийн татамид зодоглоод ирсэн. Тэд Бакугийн Их дуулгаас 2 алт, 3 мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай багийн дүнгээрээ 2-р байранд жагссан. Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Азербайжаны Бакуд болсон Их дуулгад амжилттай оролцоод ирсэн. Тэгвэл тэдний дараагийн зогсоол нь ОХУ-ын Тюменьд энэ сарын 25-26-нд болох “Шилдэг 16”-ын тэмцээн байх юм. Энэ тэмцээнд манай улсаас 15 жудоч өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна.

Шилдэг 16 жудочдын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн өрсөлдөх багийн бүрэлдэхүүнд шинэ залуу тамирчид багтаж байгааг ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Балжинням хэлж байгаа.Жин жингийн шилдэг 16 жудочид өрсөлддөг энэ тэмцээнд дэлхийн орон бүр хамгийн шилдэг тамирчдаа илгээдэг. IJF буюу ОУЖБХ-ноос ч энэ тэмцээнд томоохон ач холбогдол өгч тамирчдын чансаа зэрэглэлийг өндөр түвшинд тогтоодог учраас өрсөлдөөн ч ширүүхэн явагддаг. “Шилдэг 16”-ын дараа жудочид Москвад 6-р сард болох Их дуулгад зодоглоно. Энэ жилийн хувьд жудчид ар араасаа дараалсан хүчтэй өрсөлдөөнд оролцож байна. Эдгээр өрсөлдөөнөөс ямар орны хэн гэдэг жудоч шилдэг басхүү ирээдүйтэй, өсөж дэвжиж, бэлтгэл нь ханаж яваа гэдэг нь нь харагдах бизээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ