Ерөнхийлөгчийн туслах мөрийгөө алдаж сахлаа хусжээ

Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өөрийн охин Елизаветатай тавьсан мөрийгөө алдсаны дараа сахлаа хуссан байна.
Москвагийн Хойд тойргийн тэргүүн байсан Олег Митволийн гэргий дуучин Мила Митволь Instagram-д ингэж бичжээ. Мөн Олег Митволь ч гэрэл зургуудыг нь Twitter-т тавьсан бөгөөд энд төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга огт өөр төрхтэй гарсан байна. “Үүний гол буруутан нь элсэлтийн ерөнхий шалгалт. Боловсролын яам хариуцах биз” хэмээн Москвагийн тойргийн хуучин тэргүүн хошигносон байна.
Песков охиныгоо элсэлтийн ерөнхий шалгалтыг яаж өгөхийг харна хэмээн түүнтэй бооцоо тавьсан гэж LifeNews сайтад тодруулан тайлбарлажээ. Хэрвээ Елизаветаг элсэлтийн ерөнхий шалгалтаа сайн өгвөл сахлаа хусна гэж Песков бүр нэг жилийн өмнө ам гарсан аж. Песков телевизийн нэг сувагт ярилцлага өгөхдөө, охин нь “шалгалтад нэг их сайн бэлтгэхгүй байх” шиг надад санагдаад байгаа гэж хэлсэн байна. “Би энэ байдлыг нь хэлэхэд, хэрвээ намайг шалгалтаа гайгүй өгвөл та сахлаа авна шүү” хэмээн охин надад хэлж байсан. Энэ явдал жилийн өмнө болсон учир, би бүр мартаж орхисон байна лээ” гэж Песков дурдсан байна.
Сахлаа хусах нь тийм ч амаргүй байсан, гэхдээохиндоо баярласан маань үүнийг цайруулж өгсөн” гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга хүлээн зөвшөөрчээ. Түүний хэлснээр, охин нь шалгалтаа “онцсайн” биш ч гэлээ, гайгүй өгсөн байна.
Нэлээд хэдэн жилийн туршид харцгаасан Дмитрий Песковын “брэнд” сахал интернэтэд их нэртэй болжээ. Тэрээр твиттерт36 мянган дагагчтай юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ