Цэргийн албан хаагч хамт алба хааж байсан 12 цэргээ бууджээ

Өмнөд Солонгост нэгэн цэргийн албан хаагч хамт алба хааж байсан таван цэргийг алж, бас долоон цэргийг шархдуулжээ. Ёнхап агентлаг бямба гаригт ингэж мэдээлсэн байна.
Уг хэрэг явдал БНСУ, БНАСАУ-ыг заагладаг цэрэггүй бүсийн ойролцоох хил орчмын бүс дэх цэргийн ангид болжээ.
Явган цэргийн 22 дугаар дивизийн түрүүч Лим гэгч нь учир битүүлэг шалтгаанаарөөрийн “Daewoo K-2”винтоваар ангийнхаа цэргүүдийг шүршиж гарчээ. Үүнийхээ дараагаар зугтан одсон түүнийг эрэн сурвалжилж байгаа аж. Энэхүү мэдээлэл Солонгосын нийгмийг цочирдуулаад байна. Умард өргөрөгийн 38 дугаар зэргэдээр Солонгосын хойгийг заагладаг цэрэггүй бүсийн ойролцоох нутаг нь дэлхийн хамгийн их цэрэгжсэн бүсийн нэг юм.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ