Улаанбаатарт түр зуурын бороотой

2014 оны 06 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруунзүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийнзарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйнуулархаг нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойшсекундэд 6-11 метр. 22-24 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 867гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ