Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалжээ

Өнгөрсөн пүрэв гаригт насанд хүрээгүй хүүхдүүд хоорондоо маргалдан нэгнийгээ хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн аравдугаар хороо, Амгаланд байрлах дэлгүүрийн гадна хутгалуулсан хүн байна гэх дуудлага авсан дүүргийн Цагдаагийн албан хаагчид хэргийн газар очиход тухайн дүүргийн аравдугаар хороонд оршин суух 17 настай М гэгчийг мөн хороонд оршин суух 15 настай, эрэгтэй Б гэгч мэсний зүйлээр хэвлийн тус газар нь гэмтээж танхайрсан байжээ.
Эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Эдгээр хүүхдүүд өмнө нь хулгай, дээрмийн хэргээр шалгагдаж байжээ. Найзыгаа хутгалсан, архи ууж танхайрсан Б нь 1999 онд төрсөн, арван жилийн сурагч юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ