АНУ сүүлийн зургаан жилд анх удаа пуужин туршжээ

АНУ 2008 оноос хойш амдан сөнөөх пуужингийн системээ анх удаа туршлаа гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Учрыг мэдэх цэргийнхний хэлснээр, туршилт амжилттай болжээ. Boeing корпорацийн хариуцдаг уг системийн пуужин туршилтын явцад эсрэг талын пуужинг сөнөөсөн байна.

Туршилтын үр дүн нь газарт байрладаг тив хоорондын баллистик пуужингийн систем байгуулах ажлыг дуусгах боломж олгож байна гэж цэргийнхэн хэлжээ. 2003 оноос хойш ийм системийн найман туршилтаас гурав нь л амжилттай болсон юм.
Хэвлэлд дурдсанаар, 2002 онд АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах үндэсний систем болон бүс нутгийн систем байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хол тусгалын GBI амдан сөнөөгч пуужин, дунд болон ойрын тусгалын пуужинг амдан сөнөөхөд зориулсан пуужин нь дээрх хоёр системийн гол зэвсэг болох ёстой юм.
Америкийн засаг захиргааны мэдэгдэж байгаагаар, тухайлбал БНАСАУ, Иран, Сири, Ливи (өмнө нь Ирак) зэрэг орны пуужингийн цохилтоос Америкийн нутаг дэвсгэрийг хамгаалах зорилгоор ийм систем байгуулж байгаа ажээ.
2014 оны тавдугаар сарын сүүлчээр америкийн цэргийнхэн Зүүн Европт байрлуулах зориулалттай “Ижис” пуужингийн эхний туршилтуудыг хийсэн юм.
2002 оноос АНУ-ын засаг захиргаа пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэхэд 98 тэрбум доллар зарцуулаад байна. Одоо урьдчилан таамаглаж байгаагаар, 2018 он хүртэл эрх баригчдад бас 38 орчим тэрбум доллар шаардагдаж мэдэхээр байна.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ