Хэрлэн голд хүүхэд эрсэджээ

Сүүлийн үед бороо хур их байгаатай холбоотойгоор Хэрлэн голын усны түвшин эрс нэмэгдэж үерлэх байдалтай байна. Өнгөрөгч амралтын өдрөөр голд орж тоглож байсан 5 дугаар ангийн хоёр хүүхэд осолдож нэг нь амь насаа алджээ.
Хүүхдүүдийг осолдох үед голын эрэг хавьд элсэлтийн шалгалт өгөхөөр Баян-Уулаас ирсэн хүүхдүүд авхаалж самбаа гарган нэгнийх нь амийг аварсан ч нөгөөхөд нь тусалж хүчрээгүй байна.
Гол ус ийм аюултай байгаа учир эцэг эхчүүд үр хүүхэддээ анхаарал тавьж хаана юу хийж байгааг нь хянах хэрэгтэйг дээрх харамсалтай осол дохио болголоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ