Албан хаагчдаа хөнөөгөөд зугтсан түрүүчийг эрэн сурвалжилж байна

Хоёр Солонгосын дунд орших цэрэггүй бүсийн ойролцоох Өмнөд Солонгосын цэргийн ангид алба хааж байсан түрүүч Лим гэгч нь учир битүүлэг шалтгаанаар хамт алба хааж байсан 5 цэргийг буудан хөөж 7 цэргийг шархдуулаад зугтсан тухай бид шуурхай мэдээлэл хүргэсэн.

Тэгвэл одоог болтол алуурчин цэргийг эрэн хайж баривчлах ажиллагаа үргэлжилж байна. Лим нь “Daewoo K-2” винтовоор 60 гаруй удаа буудсан болохыг тогтоожээ. Тэрээр зугтан зайлахдаа буутайгаа явсан байна.

Хүчнийхэн уг хэргийн шалтгааныг тодруулахаар хэдийнэ ажилдаа орсны зэрэгцээ зугтсан түрүүчийг баривчлахаар улс орон даяар өргөн хэмжээний ажиллагаа явуулж байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ