Гадаадын иргэдэд биеэ үнэлдэг 7 эмэгтэйг саатуулжээ

Нийслэлийн Цагдаагийн газар өнгөрсөн 7 хоногт иргэдийн дуудлагын мөрөөр зарим зөрчил дутагдлыг арилгуулахаар үйлчилгээний газруудад шалгалт хийсэн байна. Үүнд Баянгол дүүргийн 3-р хороонд үйл ажиллагаа эрхэлдэг “Монгол зах” ХХК-ийн зочид буудлын доод давхарт байрлах караокег шалгасан байна.

Шалгалтаар тус караокед гадаадын иргэдэд биеэ үнэлдэг 7 эмэгтэй саатуулагдсан байна. Тэд бүгд 18-23 орчим насны охид бүсгүйчүүд байсан бөгөөд голдуу солонгосчуудад биеэ үнэлж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Биеэ үнэлэгчдийг Нийслэлийн цагдаагийн газарт саатуулан шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ