1500 хүүхдийн тоглоомын талбайг нураажээ

Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр Монгени ахлах сургуулийн хажуу талын хүүхдийн тоглоомын талбайг нурааж барилга барихаар үйл ажиллагаагаа эхлээд байгаа иргэн Амгалангийн үйлдлийг эсэргүүцсэн оршин суугчид хүүхдийн тоглоомын талбайгаа авч үлдэхээр тэмцэж байна.
Иргэн Амгалан нь тухайн газрыг эзэмших зөвшөөрлийг холбогдох байгууллагаас 2012 онд авсан байна. Гэтэл үүнээс 2 жилийн өмнө БГД-ээс сонгогдсон С.Эрдэнэ, Мөнх-Оргил, Н.Энхбат нар уг тоглоомын талбайд 14 сая гаруй төгрөгөөр засвар хийж тохижуулсан байдаг.
Энэхүү тоглоомын талбайг нурааснаар 18, 18-ийн А, 67-р байрны хамгийн багаар бодоход ойролцоогоор нийт 1500 гаруй хүүхэд тоглох тоглоомын талбайгүй болж байгаа юм байна.
Мөн тухайн газар Монгени ахлах сургууль үйл ажиллагаагаа явуулдаг учираас сурагч, ажилчид нийлэн үерийн усны даланд бөөгнөрсөн их хэмжээний хогийг зайлуулж, 12 метрийн гүн даланг 50 гаруй машин шороогоор бөглөн тэгшилж сурагч бүр нэг мод суулгаж тохижуулсан гэж оршин суугчид ярьж байна.
Гэтэл одоо СХД-ийн иргэн Амгалан гэгч хүн газар эзэмших гэрчилгээ барьж ирээд энэ бүх тохижилтын ажилыг үгүй хийж байгааг оршин суугчид эсэргүүцэж байна.
Тоглоомын талбайг нурааж оронд нь спорт цогцолбор барихаар төлөвлөж байгаа гэж иргэдэд хэлсэн байна. Гэхдээ сарын өмнө БЗД-т болсон газрын маргаанаас хархадзориулалтаасаа өөр барилга барьдаг нь тодорхой харагдсан. Газрын зөвшөөрөл нь асуудалтай болохоор юм уу? Эсвэл буруу зүйл хийж байгаагаа мэдэж байгаа болоод тэр үү?
Барилгын ажил хийж байгаа иргэн, компаниуд шөнөөр газар ухлаа, шөнөөр нураалаа гэх иргэдийн гомдол үргэлж байдаг. Энэ удаа ч бас тоглоомын талбайг шөнөөр нурааж иргэдийг зусланд гарсан хойгуур ажлаа эхлэсэнбайх юм.
Өнгөрсөн 5 сард гарсан барилгын шинэ журмын дагуу бол журам гарсанаас хойш барилгын ажил эхэлж байгаа учираас оршин суугчдын 70-аас дээш хувь нь эсэргүүцсэн бол барилгын ажилыг зогсооно гэсэн журам иргэн Амгаланд ч хүчин төгөлдөр үйлчлэх юм.
Оршин суугчид дүүргийн засаг дарга Оросоод өргөдөл гаргаж өнөөдөр хариугаа авсан. харин 5-р сарын 30-нд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд албан тоот хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй байгаа юм.
Оршин суугчид иргэн Амгаланг БГД-ийн шүүхэд өгсөн. Тохижуулалт хийсэн 14 сая төгрөгийг нөхөн олгох мөн нийтийн эзэмшилд халдсан хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр өргөдөл гаржээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ