Осолд орсон хүмүүст хандив өгөхөөр болжээ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт замын эргэлт дээр Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан 50 хүнтэй орон нутгийн автобус осолдож зургаан хүн газар дээрээ нас барсан осол гарсан билээ. “Тэнгэр даатгал”-ын зүгээс осолд орсон хүмүүст туслахаар болжээ. Осолд орсон хүмүүсийн 21 нь “Тэнгэр даатгал”-д даатгуулсан байжээ. Нас барсан зургаан хүний дөрөв нь мөн энэ компанид даатгалтай байсан гэнэ. “Тэнгэр даатгал”-д даатгагдсан хүмүүст 3.5 сая төгрөгийг өгч харин даатгуулаагүй хүмүүст нэг сая төгрөгийг хандивлахаар болжээ. Харин жолоочийн хариуцлага даатгалд хамаарахгүй гэж “Тэнгэр даатгал”-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэхишиг мэдээллээ.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ