Царайлаг гэмт хэрэгтний зургийг бүсгүйчүүд лайк, сэтгэгдлээр дүүргэжээ

АНУ-ын Калифорни мужийн Стоктон хотын цагдаагийн газар баривчилсан гэмт хэрэгтнийхээ зургийг уржигдар фэйсбүүк хуудсандаа тавьсан биш хүүхнүүдийн лайк, коммент, шэйрээр дүүрч орхижээ.
Гэмт этгээдийн зураг 60 мянга гаруй лайк, 11 мянга орчим коммент цуглуулжээ.
Интернэт хэрэглэгч хүүхнүүд гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан Жереми Микс гэгчийг царайлаг залуу хэмээн уулга алдсан бөгөөд ёстой л есөн жорын сэтгэгдлээр булсан гэнэ.
Миксийг царайлаг, сэтгэл татам, дур булаам гэж ам булаалдан магтахаас гадна ийм гоо үзэсгэлэн дэмий өнгөрлөө”, "бурхан минь, ямар гоё нүд вэ?”, “загварын салбарт азаа үзэх хэрэгтэй”, “Би түүнийг хүсч байна”, “Тэр манай гэрт халдан орж ирээсэй” гэх зэргээр хүүхнүүд бичихэд эрчүүд ч юу дутахав эмэгтэйчүүдийн ёс суртахуун ямар их доройтсоныг гайхан шагширч өчнөөн коммент үлдээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ