Бэлгийн тааламжтай байдалд бие махбодь хэрхэн хариу үзүүлдэг вэ? +1818

Эрэгтэй, эмэгтэй аль ч хүнд бэлгийн дур хүсэл байдаг боловч тэдний бие махбодь нь бэлгийн харьцааны талаар бодох, хүрэхэд өөр өөрөөр хариулдаг байна. Эрэгтэй, эмэгтэй хүн бэлгийн харьцааны талаар хүсч бодоход бэлгийн дур хүсэл төрдөг. Хичнээн их бодож, хүрнэ төдий чинээ илүү дур хүсэлтэй болно. Эрэгтэй хүнд бэлгийн дур хүсэл төрөхөд бэлэг эрхтэн нь хатуурдаг учраас мэдэхэд амархан. Дур хүсэл нь тайлагдсан үед бэлэг эрхтэн нь суларч, үрийн шингэн ялгаран гарна. Үүнийг оргазм буюу дур тавих гэж нэрлэдэг. Оргазмын дараа эр бэлэг эрхтэн эргэж зөөлөн болно.
Эмэгтэй хүнд бэлгийн дур хүсэл төрсөн эсэхийг мэдэхэд хэцүү. Хэлүү нь хатуурч хөөн, бэлгийн уруул, үтрээний хананд хүрэхэд мэдрэмтгий болсон байна. Хэрэв бэлгийн дур хүсэл үргэлжлэн байвал энэ нь эцсийн цэгтээ хүрч дур тавина. Энэ байдалд ороход хэлүүнд хүрэх нь хамгийн их нөлөөлдөг юм. Эмэгтэй хүний бэлгийн дур хүсэл ханах хугацаа нь эрэгтэй хүнийхээс урт байна. Харин дур тавьсны дараа түүний биеийн хүч, эрч суларч тэрээр тааламжтай байдпыг мэдрэх болно.
Бараг бүх эмэгтэйчүүд дур тавих боломжтой боловч олон эмэгтэйчүүд хааяа нэг юмуу эсхүл ерөөсөө дур тавьдаггүй байна. Хэрэв тэд хүсвэл өөрөө өөртөө хүрч хэрхэн дур тавих, эсхүл найз, нөхөртөө өөрийн дуртай байдлаа хэлж, таашаал авахад суралцаж болно. Үүнийг мэдэж, эмэгтэй хүнд тааламжтай байдал үүсгэх нь эрэгтэй хүнд ч аятайхан байх болно
Зарим хэлбэрийн бэлгийн ажил нь бусдаас аюул багатай байдаг.
Үнсэлцэх. Хэдийгээр хэл хоорондоо хүрэлцэж байсан ч ам, амаараа үнсэлцэх нь аюул багатай. Гэвч та болон таны найзамны хөндий дотроо шархтай бол тэр шархыг эдгэртэл нь хүлээ.
Амаар бэлгийн ажил хийх. Энэ нь үтрээ болон хошногоор бэлгийн ажил хийхээс аюул багатай. Харин үрийн шингэнийг аль болох бага хугацаагаар амандаа байлгах хэрэгтэй. Хэрэв эрэгтэй хүн таны аманд үрийн шингэнээ гаргавал та амандахаа зөв гаргаж, амаа зайлах хэрэгтэй. Хэрэв хоолойндоо шархтай бол хэдэн өдрийн дараа эрүүл мэндийн ажилтанд үзүүлээрэй. Та загхүйтэн, амны хөндийд үлд гарах зэрэг халдвар авах боломжтой. Хамгийн аюулгүй арга нь эр бэлэг эрхтэнд бэлгэвч хийж байж амандаа хийх явдал юм.
Үтрээгээр бэлгийн ажил хийх. Үтрээгээр бэлгийн ажил хийх нь амаар хийхээс аюултай боловч хошногоор бэлгийн ажил хийхээс аюул багатай. Үргэлж бэлгэвч хэрэглэн үтрээндээ үрийн шингэн хүрэхээс хамгаал. Хэрэв ингэж чадахгүй бол үрийн шингэн гарахаас өмнө эрэгтэйн бэлэг эрхтэнийг үтрээнээс гаргахыг хичээ.Та жирэмслэх, ДОХ өвчний халдвар авах боломжтой боловч ингэх нь таны биед үрийн шингэн бага орсноор арай аюул багатай байх юм.
Хошногоор бэлгийн ажил хийх. Арьс нь үтрээний арьснаас илүү амархан урагддаг учраас хошногоор бэлгийн ажил хийх нь маш аюултай. Хэрэв та хошногоор бэлгийн ажил хийвэл бэлгэвч хэрэглэх хэрэгтэй ба хошногоо эхлээд чийглэж өгөх хэрэгтэй. Хошногоор бэлгийн ажил хийсний дараа үтрээгээр хийх болбол эрэгтэй хүн бэлэг эрхтэнээ заавал угаасан байх ёстой. Ингэхгүй бол та халдвар авна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ