Луи ван Гал: ”ФИФА ингэх хэрэггүй дээ”

Холландын ерөнхий дасгалжуулагч Луи ван Гал Бразилийн шигшээг Холландын В хэсэг дэх сүүлчийн тоглолтын дараа А хэсэгт тоглолт хийх гэж буйд дургүйцлээ илэрхийлжээ. Ийм маягаар талбайн эзэд өөрийнхөө өрсөлдөгчийг сонгох боломж бүрдэж байна гэдэгт ван Гал итгэлтэй байна.

”ФИФА тоглолт бүр дээр өөрийн шударга байдлыг зарлан тунхагладаг. Гэвч энэ бол ердөө тоглоом юм. Иймэрхүү заваан юм хиййх хэрэг байна уу? Бид бүх анхаарлаа Чилитэй хийх тоглолтод хандуулж байна. Гэтэл тамирчдын сэтгэхүйд Бразил дараа нь тоглоно гэсэн байдал сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Тэдний хувьд буруугүй байж болно. Тэгвэл ФИФА яах гэж ийм бантан хутгаж байгаа нь сонин санагдаад байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ