Ээжийнхээ үгээр явах бол уу? Эхнэр, 2 хүүхдээ сонгох бол уу?

Сайн байцгаана уу? Би 38-той 2 хүүхэдтэй. Би нөхөртөө маш их хайртай. Нөхөр маань ч надад хайртай. Миний нөхөр намайг хуурна гэж би хэзээ ч бодож байгаагүй. Гэтэл нөхөр маань нэг хүүхэнтэй 2 удаа унтсан, бүр өөрөө эргүүлж байгаад унтсан гэдгээ надад өчигдөр хэллээ. Намайг хуурсандаа нөхөр маань харамссан шинжгүй ярьж байсан. Бидний амьдрал сайхан, дутуу зүйл гэж үгүй. Гэвч нөхөр минь намайг хууржээ. Бид 13 жил хамт амьдарч байна.

Бидний амьдрал хадам ээжээс шалтгаалаад нилээн хэл ам, хэрүүлтэй байдаг. Хүүдээ их хайртай болоод ч тэрүү намайг дандаа гоочилж нөхөр бид 2-г салгана энээ тэрээ гэж байнга ярьдаг юм. Тэгсэн өчигдөр нөхөр минь гэнэт намайг дагуулаад ээжийндээ очсон. Уг нь намайг ээжээсээ их өмөөрч хамгаалдаг байсан юм. Харин өчигдөр эсэргээрэй.

Ээж нь бүр бид 2-г урдаа суулгаж байгаад та 2 заяаны хосууд биш. Миний хүүгийн заяаны хүн өөр хүн байгаа ээж нь чамд дуудаж өгсөн байгаа. Чи наад шулмаасаа сал. Би та 2-г салгах ном уншсан гэх мэтийг хэлээд би ч уурлаж ээжтэй нь муудалцаад гэрээс нь гарч явсан. Нөхөр минь миний хойноос гарахад ээж нь миний хүү эргээд ир битгий гээд уйлаад гуйсан тул нөхөр минь буцаж орсон.

Би нөхөртөө маш их хайртай. Хийсэн муу бүхнийг уучилж чадна. Гэхдээ нөхөр минь одоо яах бол ээжийнхээ үгээр явах бол уу? Эхнэр, 2 хүүхдээ сонгох бол уу? Эсвэл би салаад явсан нь дээр үү? Сүүлийн 1 жил нөхрийн минь ааш их өөрчлөгдсөн. Үе үе надад гар хүрдэг болсон юм. Гэхдээ л би нөхөртөө маш их хайртай. Надад зөвлөөч…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ