Ийм хүнийг би уучилсан нь дээр үү?

Сайн байцгаана уу. Хүндэт уншигч та бүхэндээ захидлыг минь унших өдрийн мэндийг хүргье. Би энэ сайт руу хааяа орж хүмүүсийн комментийг уншдаг байлаа. Харин өнөөдөр захидал бичихээр шийдэж та бүгдийн зөвөлгөөг авахаар шийдлээ. Би үнэхээр дотор давчдаж уйлмаар санагдаж байна. Намайг С гэдэг 28 настай гэр бүлгүй. Өөрийн гэсэн ажил төрөлтэй. Дүүтэйгээ нийлж хэний ч тусламжгүй байр машин авсан. Дутагдах зүйлгүй сайхан л амьдарч байна. Дүү маань /эрэгтэй/ нэгэн томоохон уул уурхайн компанид ажилладаг болохоор 14, хоног ажиллаад 7 хоног хотод гэртээ ирж амраад буцдаг. Бусад үед нь би гэртээ ганцаараа байдаг. Ганцаараа ажил гэр гэж явсаар олон жил боллоо. Хааяа маш их ганцаардана, орой ажлаа тараал гэртээ харьдаг болохоор эргэн тойронд эрэгтэй хүн гээд байх зүйл байхгүй хааяа найз бүсгүйчүүдтэйгээ нийлж пиво ууна. Тэгж л миний амьдарлын өдөр хоног өнгөрдөг байлаа.
Гэхдээ би хэдий гэртээ ганцаараа байлаа ч өөрийгөө хүүхэд, нөхөр сүүдэр, хэрүүл ам, мөнгө төгрөг гэхгүй ямар ч стрээсгүй нэг бодлын амар байна гэж боддог байсан. Яагаад гэхээр миний эргэн тойрны заримнайз бүсгүйчүүд маань нөхөртэйгөө тэгж муудалцаад, мөнгө төгрөггүй тэгж хүүхдийн цэцэрлэг гээд бөөн стрест автсан хүмүүс уулзана. Найз хүүхнүүд маань надтай уулзаад чи ёстой гацнаараа сайхан байна, ямарч татлаа түтлээгүй, хүүхэд энэ тэр гэхгүй, шал дэмий эрт хүнтэй суусан гээд ярина. Би мэдээж аятайхан хүн таарвал гэр бүлтэй хүүхэдтэй болох юмсан гэж бодолгүй яахав. Тэгж явсаар би одоогоос жил хагасын өмнө нэг найз хүүхнийхээ төрсөн өдөр дээр өөрөөсөө 5 ах залуутай танилцсан юм. Тэр маань нэгэн компанид гайгүй ажил хийдэг харахад дажгүй цэвэрхэн залуу.
Эхэндээ ч яахав над руу мсж бичээд хоол ундад уриад надад ч таалагдсан. Тэр олон жил гадаадад байсан гэр бүл зохиож амжаагүй, одоо Монголдоо суурьшина, гэр бүлтэй болохгүй бол оройтож байна гэх зэргээр яг л надтай адилхан зүйл ярьдаг байсан. Ингэж явсаар бид 2 бараг 3 сарын дараа дотоноссон. Би ч гэртээ гацнаараа болохоор манайхаар орж гардаг боллоо. Түүнээс хойш бид 2 бараг жил хагас уулзаад үерхээд явж байна. Тэгтэл сүүлийн үед түүний ааш арай бишээ. Ялангуяа жоохон уухаараа. Сая хэдхэн хоногийн өмнө найзуудтайгаа төв “Айришт” байна хүрээд ир гээд байхаар нь яваад очлоо. Очтол нэлээн согтолттой байсан, удалгүй тарахаар болж би би найз залуугаа аваад гарсан. Бид 2 ялихгүй юмнаас болоод маргалдсан. Тэгтэл намайг п…. минь хажиг зожиг тэнэг хүүхэн, юм л бол согтохоороо п….гаар дуудна, би уурлаад явлаа гэсэн чинь араас татаж аваад нуруу руу цохиод авч байна. Би бүр шоконд орсон.
Сүүлдээ бүр зодох тийшээгээ хандаж байна. Намайг жаахан ширүүхэн хашгачивал шууд зодох шинжтэй гар далайж аваад арай цохиж чадахгүй болиод байсан. Би сүүлдээ айгаад бушуухан зугатаах минь гээд байрны араар орж нуугдаж зогсож байгаад гэртээ харьсан. Араас ирээд шөнө хаалга тогшоод байхаар нь би тавьж өгөөгүй. Энэ явдал ганц удаа биш урьд нь бас согтоод намайг элдэв янзаар хэлсэн, би тэр үед нь ганц удаа гээд уучилсан. Тэгэхэд танилцаад 5, 6 сар л болж байсан байх. Сүүлийн явдлын дараа би саллаа дахиж битгий яриарай гээд утсаа ч авахаа больсон. Одоо тэр над руу өдөр болгон уучлалт гуйсан мсж бичээд байгаа. Салахгүй чамд хайртай, миний буруу дахиж хэзээж тэгэхгүй, согтуугийн гай энэ тэр гээд намайг бүр элдэв үгээр уярааж байна. Найз хүүхэн маань тэрнийг сайн мэддэг болохоор ганц удаа боломж олгочих уг нь тийм ааш гаргахааргүй залуу, тэр өдөр яагаад тэгсийн бол доо гэх юм. Би олон эрэгтэй хүүхэдтэй айлын ганц охин, ах дүү, ааваасаа ч хатуу үг сонсож байгаагүй. Суугаагүй байж гар хүрнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ.
Тэгээд ч жил болчихоод байхад тэр нэг ч удаа ээж аавтайгаа чи танилцуулна гэж ярьж байгаагүй би ч танилцья гэж хэлдэггүй цаг нь болохоор болно биз гэж боддог байсан. Тэгээд бас нэг асуудал гэвэл их нарийн юм шиг байгаан. Би нэг удаа цалин буугаагүй мөнгөний зайлшгүй хэрэг болоод хажууд нь суучихаад тийм зүйлд маргааш тэдэн төгөрөг хэрэгтэй байна гэсэн чинь дуугай суугаад байгаа юм даа. Уг нь тэр боломжгүй биш байр авна гээд дансандаа мөнгөө хурааж байгаа гэж ярьдаг. Найздаа 30 саяыг нь зээлсэн байгаа гэж ярьдаг. Анзаараад байхад их нарийн юм шиг байгаан намайг мөнгөгүй болчихлоо гэхэд санаагаара хэдэн төгрөг аваад өгдөггүй. Би уг нь түүнд хайртай амьдрая сууя гэж бодож байсан, одоо ингээд элдэв янзын мсж бичээд байхаар ганц удаа боломж олгодог ч юмуу гэж бодоод байх юм. Хэдий гомдсон ч би хайртай юм шиг байна сална гэхээр чадахгүй юм шиг санагдаад байна. Яасан нь дээр бол?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ