Путин төрийн албан хаагчдын гадаад дансыг хориглох хуулийн төсөл оруулав

Оросын ерөнхийлөгч Владимир Путин төрийн албан хаагчдыг гадаадад данс нээх, данстай байхыг хориглосон хуулийн төслийг улсын думд хэлэлцүүлэхээр оруулжээ. Даваа гаригт хэвлэлд ингэж мэдээлсэн байна.
Оросын бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлын асуудлыг хөндсөн шийдвэр гаргахад оролцож буй албан хаагчид уг хамаарах ажээ. Хуулийн төсөл батлагдвал, энэ ангилалд багтах хүмүүсийг гадаадад данстай байх, түүнчлэн мөнгө, үнэт зүйлсийг хилийн чанадад хадгалахыг хориглох болно.
Үүнээс гадна, төрийн албан хаагчид өөрсдийн зардал, түүнчлэн эхнэр, нөхрийн болон насанд хүрээгүй хүүхдийн зардлыг мэдүүлэх шаардлагатай болно.
Эс бөгөөс тийм төрийн албан хаагч нэн даруй халагдах ажээ.Гадаадад хөрөнгө, мөнгөн хадгаламж илэрсэнтэй холбоотой дуулиант хэргээр Думын ёс зүйн хорооны тэргүүн Владимир Пехтин огцорсон юм. Депутат Алексей Кнышов мөн ийм шалтгаанаар албан тушаалаа сайн дураараа орхижээ. Холбооны зөвлөлөөс бас таван сенатч ажлаасаа явсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ