МУБИС-ийн сургалтын төлбөр нэмэгджээ

МУБИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж, 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө тогтоожээ. Тухайлбал, ирэх хичээлийн жилд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт II-IV дамжаанд суралцагчдын сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилийнхээс 15 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэснээр 1.240.000 төгрөг төлж байсан бакалаврын түвшний суралцагч дараа жил 1.426.000 төгрөг төлөх юм байна.

Их сургуулиуд сургалтын төлбөрөө инфляцтай уялдуулан нэмдэг ч ашигтай ажиллах хэмжээнд тогтоож чаддаггүй аж. Учир нь сургалтын төлбөрийн 70 орчим хувийг багш, ажилчдын цалинд зарцуулаад таардаг байна. Харин 20 хувиар нэмбэл ашигтай ажиллана гэдгийг албаны хүн хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ