Газрын тосны тухай хуулийн хэлэлцүүлэг хойшлогдов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа. Шалтгаан нь, ажлын хэсэг дахин хуралдаж байр сууриа нэгтгэх шаардлагатай хэмээсэн учир ирэх долоо хоног хүртэл хойшлуулав.
Харин Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
С.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ