Улаанбаатар хот инээмсэглэж байна

Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын гудамжинд шинэ өнгө төрхийг нэмэх тохижилтын ажлуудыг хийж байна.
Тодруулбал, Бага тойруугийн хэсэг Оюутны гудамжны гэрэлтүүлгийн шонгуудыг цайвар ногоон өнгөөр будсан нь хотын төвд гэгээлэг өнгийг нэмлээ.
Цаашид Их тойруу, Энхтайвны өргөн чөлөөний гэрэлтүүлгийн шонг гудамж бүрийн онцлогт нь нийцсэн өнгөөр будахаар төлөвлөж байгаа юм. Мөн траншейны тагнуудад инээмсэглэж буй хүний дүрс зурж, шар өнгөөр будсан нь олны талархлыг хүлээж байгаагаас гаднаалхаж буй хүүхдийн зураг зурж явган хүний замыг тэмдэглэгээ хийж, замын хажуугийн зураасыг тодотгон будлаа.
Цаашид баруун дөрвөн замд хайрын төгөл байгуулж, Оюутны гудамжиндстресс тайлах чулуугбайрлуулан дэлхийн бусад хотуудын адил залуу хосуудад хайраа баталгаажуулах, сэтгэлийнхээ үгийг чулуун дээр бичин сэтгэлээ илэрхийлэх боломжийголгоно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ