Замын индүүний машинаар хүний амь хохироожээ

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эмнэлгийн урд баригдаж буй барилгын суурин давхарт санамсар болгоомжгүйгээс болж зам индүүний машинаар хүний амь хохироосон харамсалтай явдал гарлаа. Барилгын цахилгаан шат хийхээр ухсан нүхэнд зам индүүддэг жижиг оврын авто машин унаж улмаар нэр хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүн дарагдаж нас барсан байна.

Дуудлагын дагуу Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасаг очиж, цогцосыг цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ