Завханд “Норт бенз” осолдож, хүний амь эрсджээ

Завхан аймгийн Алдархаан сумын нутагт орших “Ганцын даваа”-нд 40 тоннын даацтай “Норт бенз” маркийн автомашин осолдож, хүний амь нас эрсэдсэн байна. Уг ослын улмаас Ганцын даваанаас уруудах замд 3.9 м талбайд дизель түлш асгарч, аюултай байдал үүсгэжээ.
Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив захирамж гаргаж, дизель түлш асгарсан газрыг сэргээсэн байна. Ингэхдээ Засаг даргын нөөц хөрөнгөөс 2.4 сая төгрөг гарган, газрыг ухаж булах, 40 см-ын зузаан шороогоор хучжээ. Уг ажлыг замын “АЗЗА” ХХК, Хот тохижилт үйлчилгээний газар хамтран гүйцэтгэсэн байна.
| Завханд “Норт бенз” осолдож, хүний амь эрсджээ |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ