"Уур амьсгалын өөрчлөлт" сэдэвт олон улсын хурал болж байна

БОНХЯ, Торгоны зам дагуух Евро-Азийн их сургуулиудын консерциум хамтран "Уур амьсгалын өөрчлөлт" сэдвээр олон улсын хурал зохион байгуулж байна.

Уг хурал нь дэлхий дахины санаа сэтгэлийг зовоож буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагаврыг даван туулах арга замыг тодорхойлох нь тулгамдсан асуудлын нэг болоод байгаа бөгөөд энэ удаагийн хурлын зорилго нь үүнд анхаарлаа хандуулж, торгоны замын дагуух орнууд хүн төрөлхтний ашиг тусын тулд нэгдэн нийлж, бэрхшээлийг даван туулах арга замыг тодорхойлох явдал юм

Тус хуралд дэлхийн нэртэй эрдэмтэд болох Туркийн Bilkent их сургуулийн доктор, профессор Orhan Guvenen, Италийн Podava их сургуулийн доктор, профессор Pierpaolo Faggi, Энэтхэгийн доктор профессор Bijay K.Nanda, Хятадын Гуанжоугийн их сургуулийн Xu Junzhon, Монголын БОНХЯ-ныУур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хариуцсан тусгай элч доктор Д.Дагвадорж зэрэг 70 орчим профессорууд оролцлоо.

Хурал энэ сарын26нд өндөрлөх юм байна.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ