Олимпийн гудамжийг 10 хоног хаана

Олимпийн гудамж буюу ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1.1 км авто замын шинэчлэлтийн ажлыг "Экспресс зам" ХХК гүйцэтгэж байна. Зам барилгын ажлын хүрээнд зорчих хэсгийн хучилтыг хийхээр маргаашийн 23 цагаас эхлэн 20-ны өглөөний 06 цаг хүртэл уг замын хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Наймдугаар сарын 20-нд ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөх гэрээтэй энэхүү ажилд Нийслэлийн Авто замын газраас захиалагчийн хяналт тавин ажиллаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ