43 настай хаалгач дээд амжилт тогтоов

Фарид Мондрагон Давид Оспинагийн оронд гарч ирж байна, 2014.06.25

Колумб улсын хөлбөмбөгчин Фарид Мондрагон дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шинэ дээд амжилт тогтоов. Тийнхүү 43 настай хаалгач ДАШТ-ий хүрээнд талбайд гарч байсан хөлбөмбөгчдөөс хамгийн настай нь болсон байна.
Бразил улсад болж буй аварга шалгаруулах тэмцээний үеэр зургаадугаар сарын 25-нд Японы шигшээ багтай тоглох үеэр тэр ийм амжилт тогтоосон юм. Мондрагон 85 минутад Давид Оспинагийн оронд талбайд гарчээ. Түүнийг талбайд гарч ирэх үед Колумбын хөлбөмбөгчид 3:1-ийн харьцаатай хожиж явсан юм.
1994 оны ДАШТ-д тоглосон Камерун улсын довтлогч Роже Милла өмнөх амжилтыг тогтоож байжээ. Тэгэхэд энэ хөлбөмбөгчин 42 настай байсан бол, харин Мондрагон 43 настай байжээ.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ