Хүүхдээ заазуурдсан эцэгт 7 жилийн ял оноожээ

Нийслэлийн прокурорын газраас хэвлэлийн хурал зарлаж, зарим эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал өнгөрсөн жил таван настай хүүгээ заазуурдан тамласан Д гэгчид шүүхээс ял оноожээ.
Энэ хэрэгт өнгөрсөн оны долдугаар сарын 31-нд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 7 жил зургаан сар чанга дэглэмтэй хорих ангид ял шийтгэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ