Баянхонгорын иргэд мөнгөн усаар хордсон нь тогтоогджээ

Баянхонгор аймгийн Баянхонгор суманд орших “Мичид марал” үйлчилгээний төвд алт олборлож байсан нөхөд мөнгөн ус алдсан тухай бид хамгийн түрүүнд мэдээлсэн билээ. Аймгийн ОБГ, МХГ, ЦГ-аас шуурхай арга хэмжээ авч, аюулгүй болгосон ч хүмүүс хордсон нь тогтоогдов. Тавиад хүн шинжилгээнд хамруулахаар дуудсанаас тал нь үзүүлжээ. Тэдний зургаад хордлого илэрснийг ЭМЯ-наас мэдээллээ. Хүний биеэс мөнгөн ус илрүүлэх багаж энэ аймагт байдаггүй тул шинжилгээний дээжийг Улаанбаатарт илгээсэн бөгөөд хариу нь ийн гарчээ. ЭМЯ-наас эмч нарын баг явуулж, газар дээр нь арга хэмжээ авах боллоо.

М.Онон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ