Суарес сандрахаараа эсрэг багийн тоглогчийг хаздаг болжээ

Өнгөрсөн шөнө болсон Итали-Уругвайн шигшээ багуудын тоглолтын үеэр Уругвайн шигшээ багийн довтлогч Луис Суарез эсрэг багийн хамгаалагч Келлинигийн мөрийг хазсан билээ. Уг тоглолтод Уругвайн шигшээ 1:0-ийн харьцаагаар ялалт байгуулж хэсгээсээ шалгарах эрхээ авсан бол Италийн шигшээ нутаг буцах болоод байгаа. Суаресын үйлдэлтэй холбоотой цахим ертөнцийг шуугиулж буй хошин зургуудаас сонирхуулж байна. Тэрээр Премьер лигийн хүрээнд Ливерпуль Челсигийн тоглолт дээр өмнө нь Бранислав Ивановичийг мөн хазаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ