Гурван настай хүүхдийн шодойг түлсэн багшид ял оноов

Нийслэлийн прокурорын газраас онц ноцтой хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ. Хурлаар найз охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Алтанхүү, гурван настай хүүхдийн шодойг түлсэн багш зэрэг онц ноцтой хэргийн шийдвэрлэлийн талаар мэдээлсэн юм.
Найз залуудаа зодуулж амиа алдсан гэх Н.Цэдэн-Ишийн нас барсан шалтгааныг тодруулах мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ. Шинжээчдийн дүгнэлт гурван удаагийн дүгнэлтээр Н.Цэдэн-Ишийг архины гүн хордлогод орж нас барсан гэж тогтоогоод байгаа юм. Харин мөрдөн байцаалтын явцад Г.Алтанхүүг найз охин Цэдэн-Ишийн биед санаатайгаар хүнд гэмтэл учруулж амь насанд нь хүрсэнийг тогтоосон байна.
Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан н.Нямцэцэг гэх багш гурван настай хүүхдийг өмдөндөө шээсэн гэх шалтгаанаар баруун төмсөгний дээд талыг асаагуураар түлж цэврүү үүсгэж, мөн баруун өгзөг, баруун гуянд цус хуралт бүхий гэмтлүүдийг учруулсан буюу тарчлаасан хэрэг үйлдсэн юм. Түүнд шүүхээс 3 сарын баривчлах ял оноожээ
Мөн хурлын үеэр Бангладеш улсын иргэн Рахманы хэргийг шүүхэд шилжүүлсэнээ мэдэгдлээ. Уг иргэн нь өнгөрсөн гуравдугаар сард БГД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Богд-Ар хороололд өөрийн төрсөн охин 6 настай Ж-г бага насны биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хамт амьдрах хугацаандаа удаа дараа бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдэж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ