Галзуу хулгана замаасаа гарч гурван хүн бэртжээ

Екатеринбург буюу манай ганзагчдын хэлж сурсанчлан Свердловск хотын галзуу хулгана үзүүлэн дээр осол гарчээ.
Асар хурдтай явж байсан “галзуу хулгана” явуут дундаа замаас гарч таван метрийн өндрөөс унасан байна. Үүнээс болж гурван хүн хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ.
Оросын цагдаа нар энэ хэрэгт эрүү үүсгэн мөрдөн байцаалт явуулж байгаа бөгөөд зохион байгуулагч нь аюулгүй байдлын шаардлагыг хангах талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй нь тогтоогдвол зургаан жил шоронд суух ял авна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ