МАН завсарлага авлаа

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухайУИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг дээр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа.

Тиймээс эл асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас зургадугаар сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлж байжээ.

С.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ